Түрк улсын Самсунд болж байгаа Гран-при тэмцээний эхний өдөр оросын жудочид 1 алт, 5хүрэл медаль хүртсэн байна. 73 килограммын жинд барилдсан Муса Могушков Монгол улсын тамирчин Сайнжаргалын Ням-Очирыг ялж алтан медаль хүртсэн байна. Эрчүүдээс мөн Роберт Мшвидобадзе, Камаль Хан-Магомедов нар хүрэл медаль хүртсэн байна. 60 килограммын жинд барилдсан Мшвидобадзе хүрэл меадлийн төлөө казахстаны Асхат Тельмановтай барилдаж ялсан байна. Харин эмэгтэйчүүдийн барилдаанд Алеся Кузнецова 48 килограммын жинд гуравдугаар байр эзэлсэн байна.