Каираас Лондон явах гэж байсан Египет улсын дэд ерөнхийлөгч асан Омар Сулейманы хоёр охиныг тус улсаас гаргахыг төр засаг нь хориглосон байна. Учир нь тэд Авилгалтай тэмцэх улсын хорооны “хар цэст” бичигдсэн тул тэднийг ийнхүү саатуулжээ. Египетийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас өчигдөр энэ тухай сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Ерөнхийлөгч асан Мубаракын үеийн дэд ерөнхийлөгч Сулейманы охидууд Далия, Ранья нарыг гааль дээр саатуулж бичиг баримты нь шалгасны дараа Их британи улс руу нисэх ёстой байсан онгоцонд нь суулгаагүй байна. Египет улсын дэд ерөнхийлөгч Омар Сулейман өнгөрсөн жилийн 7-р сард АНУ-ын нэгэн эмнэлэгт 76 насандаа бурхан болсон юм. Тэрээр 1993 оноос тус улсын Нэгдсэн тагнуулын газрыг тэргүүлж байсан юм. Авилгалын талаарх зарим нэг хэрэгт тэднийг орлцсон гэж сэжиглэж байгаа тул хоёр долоо хоногийн өмнө улсын хорооын заалтаар Мубаракын ойрын хамтран зүтгэгчдийн нэгний охидуудын нэрийг тус улсаас гарч болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтанд бүртгэсэн байна гэж эх сурвалж мэдээлсэн байна.