АНУ-ын армийн тусгай албаныхан Кабулаас холгүй орших афганы Вардак муж дахь стратегийн баазаа орхилоо. Тус баазыг хянан удирдах ажлыг нутгийн цэргийнхэнд шилжүүлэн өгсөн байна. Хүмүүс алга болох болон эрүүдэн тамлах хэрэгт тусгай албаныхан оролцсон гэсэн буруутгалын хариуд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай америкийн цэргийнхнийг тус баазаас гарч явахыг шаардсан юм. Гэхдээ АНУ-ын тусгайгынхан 2014 оны сүүлчээр тус улсаас НАТО-гийн цэргийг бүрмөсөн гаргах хүртэл тус мужид үйл ажиллагаагаа явуулна гэж Би-Би-Си мэдээлсэн байна.