Түвдэд хөрсний гулгалтаас болоод 83 хүн гуравдахь хоногоо газар дор байсаар байгаа ба эрж хайх ажил үргэлжилсээр байна. Нурангийг арилгахын тулд гамшиг болсон газар руу хүнд техинкийн нэмэлт хүчийг явуулаад байна гэж өгнөөдөр Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Засаг захиргааны төв Лхас хотоос 68 километрт орших алт олборлодог компанийн ажилчдын лагерь дээр хөрсний хүчтэй нуралт буусан байна. Одоогийн байдлаар газар дээр нь ажиллаж байгаа аврагчид хоёр ажилчны цогцосыг олсон ба бусадынх нь талаар ямарч мэдээлэл алга байна. Агентлагын мэдээллэж байгаагаар амьд хүн үдээгүй бололтой. Өндөр уулсын бүсэд хүчилтөрөгчийн хомосдолтой болон цас унаж, хүйтэн байгаа зэргээс болж эрж хайх ажил хүндрэлтэй байна. Далайн түвшингээс 4600 метрийн өндөрт эрэл хайгуулын ажил явагдаж байна.