Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай Катар улсад лалын “талибан” хөдөлгөөний төлөөлөгчийн газар нээх асуудлыг хэлэлцэнэ. Энэ төлөөлөгчийн газар Кабул болон босогчдын хооронд хийж байгаа хэлэлцээрийн явцыг хөнгөвчилөхөд туслана гэж Дохагийн албан ёсны хүмүүс үзэж байна. АНУ-ын засгийн газар болон НАТО-той холбоотой учир Карзайтай хэлэлцээр хийхгүй гэж талибууд нэг бус удаа мэдэгдэж байсан юм. “Талибан”-уудын энэ товчоог алан хядагчидад санхүүгийн тусламж үзүүлэх газар болгохгүй гэсэн баталгааг Катар улсаас Карзай шаардаж байгаа гэж афганы ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэг нь мэдэгдсэн байна.