Киприйн жүжгийн эхний хэсэг дууслаа. Дэлхийн санхүүгийн газрын зураг нэг офшороор багасаж, еврогийн бүсэд хямралын асаж байгаа нэгэн голомт нэмэгдэж, ЕХ-ны банкны системийн нэр хүнд навс унасан гэсэн завсарын үр дүн хийж болохоор байна. Аль нэг улсын асуудлыг шийдхийн тулд хувь хүмүүсийн хадгаламжийг дээрэмдэх муухай үлгэр жишээг ЕХ-ны төр засаг үзүүллээ. Одоо зөвхөн Кипрээс ч бус асуудалтай эдийн засагтай бүх Хуучин ертөнцөөс мөнгө гапдагшаа урсах болно гэж шинжээчид үзэж байна.Харин дараачынх нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна.

ЕХ-ноос 10 тэрбумын зээл авахын тулд Никосии тус улсын хамгийн том Бэнк оф Киприус банкны бүтэцийг эрс өөрчлөхийг зөвшөөрч, энэ арлын улсын 2 дахь том банк Лаикиг бараг дампуурууллаа. Үүний үр дүнд энэ банкуудын томоохон хадгаламж эзэмшигчид өөрийн мөнгөний 35-80%-ийг алдлаа.

Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хэрхэн дээрэмдэх тухай тодорхой бүдүүвчийг Никосии боловсруулж байхад банкууд хоёр долоо хоногийн ээлжит бус амралт эдлэж байлаа. Ийм аргаар засгийн газар капиталын урсгалыг тогтоон барьсан юм. Гэхдээ банкуудын амралтыын үеэр Их Британи, ОУ-д байсан киприйн банкнуудын салбараар хэдэн зуун сая еврог тус арлаас гаргасан байна гэж ХМХ-үүд мэдээлэж байна.

Олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Сергей Афонцев киприйн үлгэр жишээг асар том алгуур дэлбэрдэг минитэй зүйрэллээ: «Хадгаламжийг хадгалах асуудал сүүлчийн мөчийг хүртэл “мөнхийн үнээ” байсан юм. Өнгөрсөн жил Грек улс хүнд байдалд ороод байхад хүн ард нь банкнаас мөнгөө авахгүй байсан юм. Учир нь банканд хадгалагдаж байгаа мөнгө нь найдвартай бөгөөд хэн ч түүнийг хурааж авахгүй гэдэгт ард түмэн нь итгэлтэй байсан юм. Ийм учраас грекийн банкны систем тэсвэрлэж чадсан юм. Одоо хувийн хадгаламжийг дээрэмддэг жишиг тогтлоо гэж хэлж болно. Тэдний мөнгийг шууд дээрэмдэнэ гэдгийг мэдсээр байж хүмүүс хямралд өртөөд байгаа орнуудад одоо мөнгөө хадгалуулах бол уу даа?» гэж тэр ярилаа.

Мэдээж хэрэг Кипр улсын банкны систем нь бүрмөсөн устахгүй байх гэхдээ эдийн засгийн нэг тэргүүлэх сектор байх үүргээ алдаж байгаа юм. Энэ нь арлын энэ улсад ашиг тусаа өгөх нь юу бол...Үүнээс гадна еврогийн бүсийн түшмэдүүд маш том тактикийн алдаа хийсэн юм. Хэрвээ Никосий энэ ер бусын шийдвэрийг бие даан гаргасан бол Кипр улсад тохиолдсон явдал ховор тохиолдол бөгөөд ийм зүйл европын бусад банкуудад тохиолдохгүй гэдгийг Брюссельд батлах шаардлага байхгүй байсан юм. Эхлээд жүжиг тавьж дараа нь хувийн хадгаламжийн зарим хэсгийг хураахыг шаардснаараа ЕХ-ны төр засаг Хуучин ертөнцийн банкуудын найдвартай эсэхэд хөрөнгө оруулагчдыг эргэлзэхэд хүргэлээ. Брюсселийн дарамт дор хувийн хөрөнгө оруулагчдын мөнгийг яаж дээрэмдэж болдгийг бид нүдээрээ үзлээ.

Одоо ямар нэгэн аргаар асуудалтай еврогийн бүсийн орнууд болон Кипр улсаас хөрөнгө мөнгөө татах л болно. Энэ нь тус тивд ямархуу хор хөнөөлтэйг шинжээч Игорь Николаев ийнхүү тайлбарлаж байна: «Асуудалтай эдийн засгаас мөнгөө татна гэдэг Европ тивийн хямрал улам гүнзгийрнэ гэсэн үг. Одоо Герман улс хасах руу орж байгаа энэ үед хямрал цасны нуранги маягаар биш бүр илүү идэвхитэйгээр үргэлжлэх болно. Асуудалтай эдийн засаг болон банкны системтэй Испан улс энэ утгаараа эрсдэлтэй орнуудын нэгдүгээрт жагсаж байна. Тэнд хүмүүс банкны сектороос одоохондоо мөнгөө татаж аваагүй л байна» гэж тэр ярилаа. Харин одоо асуудалтай орнуудын банканд мөнгөө хадгалуулсан хүмүүс дараачийнх нь хэн болоо гэж таахаас өөр аргагүй боллоо.