Дурбанд болсон БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт ойн гэсэн нэрэндээ тохирлоо. ӨАБНУ-д тус байгууллагын онуудын төрийн тэргүүнүүд хямралын эсрэг сан байгуулах тухай зарчмын шийдвэр гаргаж, БРИКС-ийн Ажил хэрэгч зөвлөлийг байгуулж, түүхэндээ анх удаа БРИКС-Африк тив гэсэн өргөтгөсөн форум явууллаа. БРИКС-ийн Хөгжлийн банк байгуулах тухай үндсэн асуудлыг тодорхой бус хугацаагаар хойшлуулсан ч гэсэн дээд хэмжээний уулзалтын дүнд сэтгэл хангалуун байна гэж ОУ-ын ерөнхийлөгч В.Путин мэдэгдсэн байна.

“Өнгөрсөн таван жилд БРИКС-ийн орнууд хөгжлийнхөө үе шатыг туулсан тул одоо түншлэлийн шинэ хэлбэр тийш урагшлан ахих шаардлагатай боллоо гэж” Дурбанд болсон БРИКС-ийн ойн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа Энэтхэг улсын ерөнхий сайд Манмохан Сингх мэдэгдсэн байна. Төгсгөлийн мэдэгдэлүүдийн дэндүү чамин үг хэллэг энэ удаа ортой байлаа. Өнгөрсөн 5 жилд тус нэгдлийн статус нэмэгдэж дээд хэмжээний уулзалт зөвхөн яриа хэлэлцээний талбар байхаа болиод байна. Дээд хэмжээний уулзалтын хамгийн гол өдөр лхагва гаригт төрийн тэргүүнүүд БРИКС даяарчлалын удирдлагын гол бүрэлдхүүн хэсэг болох ёстой гэж мэдэгдсэн байна.

Өнөөдөр БРИКС-ийн орнууд эдийн засгийн өсөлтийн тэргүүлэгчид болоод байна. Өсөлтийн хурдацыг бусад тэргүүлэх орнуудтай харьцуулвал 5 дахин их байна. Оросын төрийн тэргүүн БРИКС-ийн орнуудын ажил хэрэгч бүлэгийнхэнтэй уулзахдаа энэ тооны утга учрыг онцлон тэмдэглэж байлаа.

Энэ тоо үнэхээр өндөр сэтгэгдлэл төрүүлж байна. Тавын тооны тухай ойлголт Африк тивд арай өөр юм. Африк тивийн амьтны аймаг маш баялаг бөгөөд тус тивийн хамгийн том таван амьтныг энд “аврага тав” гэж нэрлэдэг уламжлалтай. БРИКС бас дэлхийн эдийн засагт мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулж байгаа таван орныг нэгтгэж байгаа юм. Энэ бол дэлхийн хамгийн том зах зээл юм гэж тэр ярилаа.

Хөгжилтэй орнуудад тулгараад байгаа асуудлууд энэ үсрэнгүй хөгжилд саад болох ёсгүй гэж Бразил улсын ерөнхийлөгч Дилма Руссеф өөрийн зүгээс тэмдэглэлээ. Үүний тулд цаашдын хөгжлийг хангах “шинэ шийдлүүдийг” эрж хайх шаардлагатай болж байна. Ийм шийдлүүдийн нэг болох БРИКС-ийн Ажил хэрэгч зөвлөлийг байгуудах болсон тухай шийдвэрийг ӨАБНУ-д зарлалаа. Тус форумын улсуудад өргөн хүрээг хамарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх нь энэ зөвлөлийн зорилго юм.

Энэ зөвлөлд багтаж байгаа улсууд л тус зөвлөлийн цар хүрээг харуулж байна гэж Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин ОДХ радиод ярилцлага өгөхдөө мэдэгдлээ: «Энэ зөвлөлд оросын тал дэд бүтэц, шинэ технолог, санхүүгийн сектор зэрэг олон салбаруудыг санал болгож байна. Энэ зөвлөлд ОТЗ ХК-ийн тэргүүн Владимир Якунин, Ростехнология компанийн дарга Сергей Чемезов, “Внэшэкономбанк”-ны захирал Владимир Дмитриев нар орсон байна. Эдгээрийг зохицуулахыг надад даалгасан. Энэ бол амаргүй ажил. Гэхдээ Ажил хэрэгч зөвлөлд ажиллах зөвшөөрлөө өгсөн хэн бүхэн хариуцлагаа ухамсарлаж байгаа» гэж тэр ярилаа.

Дурбанд “хямралын эсрэг” гаргасан өөр нэг чухал шийдвэр бол тусгай сан байгуулах тухай шийдвэр юм. Энэ сан 100 тэрбум орчим долларын нөөцтэй байх юм гэж ОУ-ын Сангийн яамны сайд Антон Силуанов форумын үеэр мэдэгдсэн байна. Хэрвээ БРИКС-ийн гишүүн ямар нэг улсын төлбөрийн баланс нь алдагдвал бусад гишүүн улсууд нь зохих хөрөнгийг гаргах юм. Харин БРИКС-ийн Хөгжлийн банк байгуулах тухай үндсэн асуудлыг ӨАБНУ-д тохиролцож чадсангүй. Тус банканд оруулж болох улсуудын хөрөнгийн хэмжээний асуудлыг талууд тохиролцож чадсангүй гэж ОУ-ын сангийн сайд форумын үеэр мэдэгдсэн байна.

Иймэрхүү санал зөрөлдөөн бол байдаг л зүйл учраас үүнийг нэг их дэвэргээд байхгүй байхыг сэтгүүлчидэд ОУ-ын ГХЯ-ны тэргүүний орлогч Сергей Рябков дараачийн өдөр нь сануулсан байна: «Ирээдүйд иймэрхүү институт байгуулах төлөвийг хэн ч зарчмын хувьд үгүйсгэхгүй байгаа юм. Энэ асуудал бол үнэхээр хүнд асуудал учир түүнийг нэг удаагийн уулзалтаар шийдэхэд хэцүү гэж бид үзэж байгаа юм. Ирээдүйн банкны үзүүлэлтүүд болон зарчмуудын асуудал дээр шинжээчид нилээд нягт ажиллах ёстой юм. Энэ банкыг байгуулахад нилээд урт хугацаа шаардлагатай болж магадгүй. Харин энэ удаад бидний хүрсэн үр дүнд бүгдээрээ сэтгэл ханамжтай байгаа» гэж тэр ярилаа.