Киприйн санхүүгийн хямралын буруутнуудад хариуцлага хүлээлгэнэ. Тус улсын Хууль болон олон нийтийн хэв журам сахиулах яамны сайд Ионнис Николау сэтгүүлчидтэй Никосиид уулзахдаа ингэж мэдэгдсэн байна. “Улс орныг дампуурлын ирмэгт хүргэсэн” байдлыг мөрдөн байцаах тусгай комиссийн ажлыг ерөнхий прокурор Петрос Клеридистэй хэлэлцсэн гэж тэр ярьсан байна. Ерөнхийлөгч Никос Анастасиадис зарилгаар байгуулагдсан тус комиссийг киприйн Дээд шүүхийн дарга асан Йоргос Пикис тэргүүлж байгаа юм. Грекийн улсын облигацийг киприйн банкууд хэрхэн олж авсан байдал, Грек улсын төрийн өрийг дахин бүтэцжүүлэх тухай гаргасан ЕХ-ны шийдвэр, киприйн тэргүүлэх банкуудын ликвидийг онцгой дэмжхийн тулд Европын төв банк оролцохыг Киприйн ТБ зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг тус комисс судлах юм.