Ази тивд БНХАУ-ын нөлөө ихсэж байгаа нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхээр Япон, Монгол улсууд тохиролцсон байна. Албан ёсны айлчлалаар Монгол улсад хүрэлцэн ирээд байгаа Япон улсын ерөнхий сайд Синдзо Абэ, Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягтай хэлэлцээр хийхдээ зохих тохиролцоонд хүрсэн байна. Сүүлийн долоон жилд Монгол улсад айлчилж байгаа тус улсын анхны ерөнхий сайд нь Абэ боллоо. Монгол улсын нүүрсний аж үйлдвэр болон уул уурхайд хөрөнгө оруулах явдалд японы тал онцгой анхаарал хандууллаа. Токио нь Улаанбаатарын хамгийн том эдийн засгийн түнш юм. Өнгөрсөн жил Монгол, Япон улсуудын худалдааны эргэлт АНУ, Хятад, Орос улсуудаас их байсан юм. Хоёр улсын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээрийн ээлжит хуралдаанд мягмар гаригт Абэ байлцах юм. Мөн тус бүс нутагт аюулгүй байдлыг хангах асуудлаар АНУ-тай хамтран хийх гурван талын яриа хэлэлцээг хөгжүүлэх талаар ерөнхий сайд нар тохиролцсон байна.