“Америкийн империалистууд болон өмнөд солнгосын тоглоомын дэглэмийнхий гэмт санааг илэрүүлэн уудлах тухай” Ким Чен Ын, дээд командлал, засгийн газар, нам засаг болон бусад байгууллагуудын гаргасан мэдэгдлүүдийг нийтэлснийг дэмжиж байгаагаа өнөөдөр БНАСАУ-ын хэвлэл мэдээллийнхэн илэрхийлсэн байна. “Эх орноо нэтгэхийн төлөө ариун дайныг эхлэхийг шаардсан” уриа улс оронд улам ихээр цууриатах боллоо гэж “Нодон синмун” сонинд бичсэн байна. ЦТАК агентлагын мэдээлж байгаагаар АНУ, Өмнөд Солонгос улсын хамтран хийх цэргийн хээрийн сургуульд зориулж солонгосын хойгт АНУ-ын Б-2 стратегийн бөмбөгдөгч хоёр онгоцыг ирүүлсэн явдал Вашингтон, Сөүлтэй олон жил сөргөлдөж байгаа БНАСАУ-ыг байр сууриа чангатгахад хүргэлээ. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц хээрийн сургуулийн хүрээнд хойг дээр бөмбөг шидэх сургуулийг анх удаа хийлээ. Үүний хариуд БНАСАУ-ын пуужинт цэргийнхэн байлдааны бэлэн байдалд орсон байна. АНУ болон Өмнөд Солонгос улсад байгаа америкийн цэргийн баазуудад цохилт өгөх төлөвлөгөөнд Ким Чен Ын гарын үсэг зурсан байна. Өмнөд Солонгос улсын БХЯ БНАСАУ-ын дайсагнасан үг хэллэгийг Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдалд учруулж байгаа аюул занал гэж үнэлсэн байна. Хэрвээ шинээр өдөөн хатгалага үйлдвэл Пхеньянд зохих хариуг нь өгнө гэж БХЯ амаллаа. Хээрийн сургуульд АНУ-ын АЦХ-ний Б-2 бөмбөгдөгч онгоцууд оролцож байгаа нь “батлан хамгаалах шинж чанартай” гэж батлан хамгаалахын байгууллага тэмдэглэсэн байна.