Калифорнид нэгэн америк гэр бүлийн байшинд баавгайнууд дайран орж, гал тогооны өрөөг сүйтгэж, байсан хүнсийг бүгдийг нь идэжээ. Тэр ч бүү хэл тэдний нэг нь шуудайтай нохойны хоолыг хүртэл хулгайлжээ. Гэрийн эзэн америк хүн баавгайнууд түүний байшинд нэвтэрч байхыг хараад нохойгоо авч, нэг давхрын дор хаалгаа түгжээд бүгжээ. Дараа нь тэр полиц руу утасдажээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар баавгайнуудыг хурдан уул руу буцаах гэж эхлээд агаарт хий баахан бууджээ. Өнгөрсөн жилийн 5-р сард Виконси мужид баавгай нь айлын гаражнд орж, 22 кг жинтэй наран цэцгийн шуудай үр авч явжээ.