Олон улсын олимпийн хорооны үнэлгээний комисс 2020 онд Олимпийн наадам зохиохоор нэр дэвшсэн Токио, Мадрид болон Стамбул хотуудаар шалгалтын аялал хийж дууслаа.Одоо төлөөлөгчид айлчлалынхаа тухай тайлан гаргах ёстой бөгөөд нэр дэвшигч хотууд нь уралдааны асуудлаар өөрсдийн төлөвлөгөөнүүдээ өргөн мэдүүлэх ёстой төдийгүй, 7-р сарын 3,4-нд болох техникийн хэвлэлийн бага хурлын өмнө нийтлэх юм.

Комиссийн гишүүд хотуудын үнэлгээнд хэт их хатуу хандаж байгаа ч гэлээ, ХМХ-үүдийн хийсэн дүгнэлтээр Стамбул хотын хөгжлийн төлөвлөгөө илүү давуу байгаа аж. Наадмын нийслэл хотыг энэ 9 –р сарын 7-нд Буэнос -Айрест болох ОУОХ -ны 125-р чуулганы үеэр сонгох юм.