БНАСАУ-ын Өмнөд Солонгост зарласан дайн нь өрнөдийн мэдээллийн агентлагуудын ташаа орчуулгаас болжээ. Пхеньян мэдэгдэлийн бодит бичвэр дээр хэрвээ дайсны өдөөн хатгалгууд гарах юм бол дайны үеийн хуулиар холбогдох арга хэмжээг авна гэж дурьдсан аж.

Дайн зарлаагүй байсан гэдгийг Сөүлийн тайван байдал гэрчилж байна. Тэнд хөршийн мэдэгдлийг шинэ заналхийлэл бус, харин сүүлийн үеийн цуврал түрэмгийллүүдийн  үргэлжлэл гэж хүлээн авчээ. 3-р сарын эхээр  арал дээр явуулсан америк-өмнөдийн цэргийн сургуулилтын үеэр Пхеньян нь хоёр Солонгосын эвлэрэлийн гэрээг цуцалсан болон Сөүлтэй шуурхай утсан холбоогоо ашиглахаас татгалзсан.

Умардын удирдлага АНУ болон Өмнөд Солонгосын өдөөн хатгалгуудыг хариу өгөхгүй үлдээх бодолгүй байгаа гэдгээ анхааруулсан юм гэж Орос улсын ШУА-ийн Алс-дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн шинжээч Евгений Ким тэмдэглээд

«Умард солонгосчууд америкийн цөмийн хошуу тээгч Б-52 бөмбөгдөгч онгоц Умард Солонгосын нутаг дээгүүр гурван удаа нисч өнгөрөхөд маш эмзэг хүлээж авсан. Гэхдээ энэ онгоцнууд Өмнөд Солонгосын нутаг дээр бас нисч, цөмийн бөмбөг хаях сургууль хийсэн. Америкчуудад энэ нь чамлалтай байсан бололтой.

Тиймээс 3-р сарын 28-нд тэд Миссури мужаас буюу Солонгосоос 20 мянган км зайтай газраас 16 цөмийн тээгч тээх чадвартай Б-52 бөмбөгдөгч хоёр онгоцыг авчирчээ.Тэгээд Өмнөд Солонгосын хээрийн сургуулийн үеэр сургалтын бөмбөгөөр бөмбөгджээ. АНУ Умард Солонгосыг илт өдөөн хатгаж байна» гэлээ.

Өмнөд Солонгосын түшнүүдээсээ ялгаатай нь америкчууд Пхеньяны заналхийлэлд үнэмшилтэй хандаж байна. Үүнийг АНУ-ын Үндэсний АЗ-ийн хэвэлийн албаны төлөөлөгч Кейтлин Хейден онцлон тэмдэглэв. Хэсэг хугацааны өмнө умардын удирдагч Ким Чен Ун нь дээд ерөнхий командлагчийн хувьд дайсны талаас өдөөн хатгах ажиллагаатай тулгарвал, стратегийн пуужинт цэргийн АНУ-ын Гуам, Гавай арлууд дахь цэргийн баазууд болон Өмнөд Солонгосын нутагт хариу цохилт өгөх төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.

Нөгөөтэйгүүр, АНУ-ын Номхон далайн цэргийн бааз хүртэл БНАСАУ-ын ямарч пуужингууд хүрч чадахгүй гэдэгт Улс төрийн болон цэргийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Александр Храмчихин итгэлтэй байна.

«Би Умард-Солонгосыг үнэхээр дайтахаар шийдсэн гэж бодохгүй байна. Гэхдээ ийм хурцадмал үед санаандгүй буудлага нь сөргөлдөөнийг хяналтгүй хурцатгах болно. Ийм  болзошгүй тохиолдолууд маш олон байж болох юм. Энэ бүгд нь хүний янз бүрийн хүчин зүйлээс, аль ч талаас гарч мэдэх юм. Энгийн цэрэг дайчдаас ч шалтгаалж мэднэ» гэж Александр Храмчихин хэллээ.

Саяхан солонгосын хил дээр хоёр хөршийг томоохон хэмжээний дайнд хүргэж болох нэгэн сөргөлдөөн гарчээ. Өмнөд солонгосын нэгэн цэрэгт түүний хариуцсан газар руу хэн нэгэн мярааж гэтэж байх шиг санагджээ. Тэр сэтгэл санааныхаа тэнцвэргүй байдлыг эс барьж, гар бөмбөг шиджээ. Гэтэл түгшүүр хуурамч байлаа. Аз болоход хэн ч амиа алдсангүй, сөргөлдөөн гарсангүй. Гэвч аралын байдал хурцадсаар л.

Гэрэл зураг