Орос улсын ерөнхиийлөгч Владимир Путин түүний тушаалаар пүрэв гаригт Хар тэнгист эхэлсэн цэргийн томоохон сургуулилтын явцтай танилцав.Төрийн тэргүүн тэнгисийн хээрийн цэргийн сургуулилт зохиогдож байгаа эл газарт агаарын десантны цэргийн нэгжүүд, их бууныхан, хуягт танкныхан болон ЦЗХ-нийхний дадлагаа хийж Раевскийн дүүргээс иржээ. Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд нь Дюрсо голын адагаас холгүй сургуулилтаа явуулсан. Уг арга хэмжээнд Севастополь болон Новороссийскд байрладаг 36 хөлөг онгоц оролцожээ. Түүнчлэн сургуулилтанд нисэх хүчин, Агаарын десантын цэргийн шуурхай албаны цэргүүд болон тэнгсийн явган цэргүүд, тусгай албаныхан бөгөөд нийт 7 мянга хүртэл тооны цэргийнхэн оролцожээ.