Даяаршлын эсрэг “Вольтерын сүлжээг ” /өдөрт нэг сая хүртэл тооны хүн үздэг/ үндэслэн байгуулагчдын нэг Нью –Йоркийн ихэр цамхаг дэлбэрэлсний учир шалтгааныг нээж нэрд гарсан зохиолч бол Тьерри Мейсан юм. Сирид амьдардаг энэ сэтгүүлч “Оросын дуу хоолой” радиод Дамаскийн үйл явдлуудын нууцыг тайлж байна.

Тьерри Мейсан: «Сирийн энэхүү мөргөлдөөнийг өрнөдийнхөн гайхалтайгаар хувь хүнтэй холбож үзэх болсон. Францын ГХ-ийн сайд “Сирийн ерөнхийлөгч“ юм уу, ”Башар Асад” гэж ярихыг больсон. Тэр зүгээр л тусгаар улсын тэргүүнийг “Башар” гэж нэрлэдэг. Ингэхэд бид ч гэсэн “Франсуа Олланд“ гэлгүйгээр зүгээр л “Франсуа” гэсэн дээр ч юм уу.

Сирийн засгийн газар гадаадын лалын шашны урсгалын ваххабитуудыг олноор орж ирэхээс нь сэрэмжилж байна. Тэд хоёр жилийн хугацаанд Сирийн нутаг дээр өөрсдийн тоог 200-250 мянгад хүргэж ирсэн.Гэхдээ Сири хүчтэй улс учраас эсэргүүцлээ үргэлжлүүлсээр л байна. Энэ бүс нутагт хүчтэй улс маш ховор. Тиймээс Сирийг устгахыг оролдож байгаа юм.

Гадаадын цэрэг дайчдын ирэхийг болон зэр зэвсэг зөөж байгааг нь таслан зогсоох л юм бол, дайн нэг сарын дотор л дуусна. Эс тэгвээс дайн хэдэн арван жил ч үргэлжилж мэднэ. Бүх улсын хүн ам өөрийн удирдагчдад хайртай гэж хэлэх нь юу юм бэ, гэхдээ аливаа улсад дэглэмд дургүй хүмүүс байдаг. Тэгвэл одоо хүмүүс Башар Асадын тухай ямар бодолтой байснаа үл харгалзан, өөрийн орноо гадаадын булаан эзлэгчдээс хамгаалах хэрэгтэй гэдэгт итгэлтэй байна. Гэтэл аль ч оронд урван тэрслэгчид бас хангалттай байх аж».

Асуулт: Хэрвээ Сирийг Ливитэй харьцуулвал, та юу хэлэх вэ?

Тьерри Мейсан: «Би Сирид ирэхийнхээ өмнө Ливид байсан. Жамахирийн засгийн сүүлийн таван долоо хоногт би Ливийн засгийн газрын бүрэлдэхүүнд орж байсан.Тиймээс энэ асуулт надад танил. Ливи бол цэвэр нэр төдий улс байсан. Үүнийг Муаммар Каддафи хүссэн бөгөөд тэр өөрийн “Ногоон номондоо” бичиж үлдээсэн байдаг.

Энэхүү бүтээлийг тэр 19 -р зууны францын социалистуудын өв болон бусад янз бүрийн юун ухааны чиглэлүүдийг барьж бичсэн. Үнэндээ бол нэр төдий засгийн газар гэдэг бол зөвхөн энхийн цагт байж мэдэх юм, гэхдээ империализмтэй тэмцэх чадвар огтхон ч үгүй.

Түүнчлэн Каддафи нь дайны үеэр түрэмгийлэгчдийн лагерийн янз бүрийн төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийж байсан. Тэд АНУ, Франц, Израилийн төлөөлөгчдийг хүлээж авч уулзаж байсныг бид сайн мэднэ. Чухам иймээс ОХУ энэ улсад туслаж чадаагүй. Орос улс нь НҮБ-ын АЗ дээр хүчирхийллийг эсэргүүцэх үндэс суурийг тавьсан, гэхдээ итгэл хүлээлгэж чадаагүй холбоотнууддаа мэдэгдэхүйц дэмжлэг үзүүлэх байдалд орж чадахгүй байлаа. Энэ байдал нь харамсалтай нь Ливийг, улсынх нь хувьд сөнөхөд хүргэсэн.

Муаммар Каддафи колончлолтой тэмцэгч агуу зүтгэлтэн байсан, гэхдээ тэр төөрөлдсөн бодлого явуулж байсны улмаас янз бүрийн хүчтэй эвсэлүүдийг алдахад хүргэсэн.

Башар Асадын тухай ярих юм бол, тэр  өөр маягийн лидер. Тэр туйлын санаачлагч,  юмыг хөндий тусгаж авдаг гайхамшигтай чанартай, өөрийн үйл ажиллагааг шат дараалалтай хийдэг. Магадгүй түүнд жаахан дотоод мэдрэмжээ сонсохгуй дутагдал байдаг ч байж болох юм, гэхдээ тэр ямарч тохиолдолд тухайн байдалд шинж чанараараа хамгийн их таарч тохирч байгаа хүн.

Тэр бол зөв хүн, зөв байр суурин дээрээ байгаа. Энэ бол хувьсгалын болон ардчиллын лидер хүн, түүний тухай уйгагүй ярьж байгаа бүхэн эсрэг утгатай юм. Жишээ нь, Уго Чавес . Түүний улс төрийн дууриал бол Фидель Кастро байсан. Чухамдаа бол түүнд хамгийн ойр удирдагч, Кастрогийн үйл хэргийг үргэлжлүүлэгч бол Башар аль-Асад л байсан.

Тэр дарангуйллыг өвлөж авсан бөгөөд бүтэн арван жилийн хугацаанд алхам тутам түүнийгээ хувирган өөрчилж байсан. Тэр хүмүүст боловсрол болон ардчилсан удирдлагын системд шилжих хэрэгслийг өгсөн. Түүнийг нэг алхам урагшлах тутамд нь түүнд заналхийлж байсан. Түүнийг өөрийн орноо өөрчлөн хөгжүүлэхэд нь саад хийхийг оролдож байсан. Гэсэн ч Башар Асад дайнтай байгааг эс харгалзан, улс-төрийн болон төрийн байгууллагуудын шинэчлэлүүдээ үргэлжлүүлэн явуулсаар байна» гэж Тьерри Мейсанхэллээ.