Оросын тал Пхеньяны гаргасан Өмнөд Солонгостой дайны байдалд байгаа тухай сүүлийн мэдэгдэлтэй холбогдуулан БНАСАУ-ын цөмийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээрийн түншүүдтэйгээ байнга холбоотой байна.

Энэ тухай ОХУ-ын ГХ-ны онцгой даалгаврын Элчин сайд Григорий Логвинов “Интерфакс” агентлаг мэдэгдэл хийлээ. Дипломат хэлэхдээ, Орос улс Солонгосын хойгийн байдлыг “улс төр-дипломатын хараанаас” гаргахгүйг хичээх болно гэж цохон тэмдэглэв.

БНАСАУ-ын удирдлага нь АНУ болон Өмнөд Солоннгос руу хандан хэлж байгаа үгээ улам хурцатгасаар байна. Пхеньян өнөөдрийн мэдэгдэлдээ, солонгос хоорондын яриа хэлэлцээрийг цаашид урьдын адил “дайны байдлаас “ авч үзэх болно гэжээ.

Түүнчлэн БНАСАУ нь хэрвээ Өмнөд Солонгос болон АНУ-ын талаас шинээр өдөөн хатгалгууд гарвал цохилт өгнө гэж заналхийлжээ.Вашингтон мэдэгдэлдээ, умардын мэдэгдлийг чухал хэмээн үзэж байгаа бөгөөд хэрвээ сөргөлдөөн гарвал, өөрийн улс болон азийн холбоотнуудаа хамгаалахад бэлэн гэжээ. Сөүл мэдэгдэлдээ, Пхеньяны заналхийллээс шинэ зүйлийг олж харахгүй байна гэжээ.

БНАСАУ-ын цөмийн тулгамдсан асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээр нь одоогийн байдлаар Пхеньяны санаачилгаар түр зогссон. Яриа хэлэлцээрт Орос, АНУ, хоёр Солонгос, Япон улсууд оролцож байсан.