Орос улсын онгоцны “МиГ” корпорац Малайз, Бангладеш болон Мьянма улсуудад тэдгээрийн Цэргийн зэвсэгт хүчний бүрэлдээхүүнд байгаа МиГ-29 онгоцнуудыг шинэчлэх саналыг тавьжээ. Энэ тухай өнөөдөр Малайзид ажлаа дуусгаж байгаа олон улсын ЛИМА-2013 үзэсгэлэнд оролцсон оросын онгоцны үйлдвэрийн төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагт уламжилжээ. Тухайлбал, тус компани нь Малайзад  байгаа 16 МиГ -29 сөнөөгч онгоцыг капитал засвар болон шинэчлэн засварт оруулахаар явуулахыг санал болгожээ. Түүнчлэн тус байгууллага нь Мьянмагийн 12 МиГ-29 онгоцуудаа олон функцтэй МиГ-29М онгоц болгон өөрчлөх саналыг ч тавиад байгаа аж. Мөн Бангладеш улстай өмнө тус улсад нийлүүлсэн найман МиГ-29 онгоцыг шинэчлэх тухай яриа хэлэлцээр явуулж байна.