БНАСАУ-ын удирдагч “дайны байдалд” шилжиж байгаа тухай мэдэгдэл хийсний дараа өнөөдөр Умард Солонгосын бүх бүс нутгуудад Америкийг эсэргүүцэх жагсаалууд явагдаж байна. АНУ болон Өмнөд Солонгосын өдөөн хатгалгуудтай эрс шийдэмгий тэмцэхийг уриалсан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыныг дэмжихээр гудамжинд гарсан умардын жагсагчид “Америкийн империалистууд сөнөх болтугай !” болон “Үг ярианаас ажил хэрэгт шилжих цаг боллоо” гэх уриа лоозунгуудыг барьжээ.

Өнөөдөр Пхеньян “Солонгосын хойгийн байдал энх тайвны ч биш, дайны ч биш, харин эцэстээ ирлээ” гэж мэдэгдэл хийсэн. Одооноос Сөүлтэй хийх бүх яриа хэлэлцээрүүд нь “дайны байдалтай“ статусын байр сууринаас хийгдэх болно .

1950-1953 оны Солонгосын дайн нь эвлэрлийн гэрээ байгуулснаар дууссан. Гэтэл 2013 оны 3-р сард БНАСАУ-ын эрх баригчид эл гэрээг “хүчин төгөлдөр бус “алдасан гэж мэдэгдсэн. Түүнчлэн харилцан дайтахгуй ба Солонгосын хойгийг цөмийн зэсвэггүй болгох тунхаг бичгийг хүчингүйд тооцохыг мэдэгдсэн. Эдгээр үйл ажиллагааг НҮБ БНАСАУ-ыг гурав дахь удаагаа цөмийн туршилт явуулсны дараа шинэ хориг арга хэмжээнүүдийг авахад хүргэсэн юм.