Өмнөд Солонгосын ЗГ Умардын “дайны үеийн байдалд” шилжсэн тухай мэдэгдлээс шинэ зүйлийг огт олж харсангүй гэж “Ройтер” агентлаг өмнөд солонгосын засгийн газрын мэдэгдлийг иш татан уламжилжээ. Сөүлын байдал амар амгалан хэвээр байна гэж орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ. Өмнө нь өнөөдөр умардын KCNA агентлаг уламжлахдаа, “одооноос эхлээд Умард болон Өмнөдийн хооронд “дайны үеийн “байдлууд шийдэгдэх болно гэж уламжилсан. Өмнөд Солонгосын БХЯ өөрийн зүгээс хийсэн мэдэгдэлдээ, умардын цэргийхний ер бусын идэвхижилтийн тухай ямар нэгэн баримт мэдээлэл аваагүй гэжээ. Түүнчлэн өмнөд солонгосын нэгдэх хэргийг эрхлэх яамнаас хийсэн мэдэгдэлд, БНАСАУ-ын Кэсон аж үйлдвэрийн паркад барьж байгуулж байгаа хамтарсан үйлдвэрийн ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд уг үйлдвэрийн ажилтанууд болон тээврийн хэрэгсэлүүд нь хоёр улсын хилээр чөлөөтэй зорчиж байна гэж дурьджээ.