Умард нь Өмнөд Солонгостой “дайны үеийн хуулиар” харилцаагаа явуулах болно гэж мэдэгдэн Пхеньян дэлхийн ХМХ-үүдийн өмнөх мэдээллүүдэд засвар орууллаа. Энэ тухай өнөөдөр РИА Новости агентлаг БНАСАУ-ын ЗГ тусгай мэдэгдлийг дамжуулсан KCNA агентлагийг иш татан уламжлав.

Өмнө нь дэлхий ХМХ-үүд, БНАСАУ нь Өмнөд Солонгост “дайны байдалд” орсон гэж зарласан нь Пхеньяны мэдэгдэлийг оновчгүй орчуулсантай холбоотой байжээ. Бодит мэдэгдэлд дурьдснаар, хэрвээ тус улсын эсрэг өдөөн хатгалгууд нь “бүрэн хэмжээний “ болон тэрч бүү хэл “цөмийн “дайн“ болж хувирч болзошгүй бол “дайны үеийн хуулиар” ажиллана гэжээ.

Мэдэгдэлд дайсан өдөөн хатгалгаагаа явуулбал, АНУ-ын Гавайн болон Гуам дахь цэргийн баазуудад болон Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт цохилт өгнө гэжээ. Түүнчлэн өмнөдийн зэвсэгт хүчний баазууд болон Сөүлийн ерөнхийлөгчийн ордонд цохилт өгөх аж.

Нөгөөтэйгүүр, Цагаан ордон Умард Солонгосын шинэ заналхийллийг хүчтэй хүлээж авсан бөгөөд өнөө шөнө АНУ-ын Үндэсний Азийн төлөөлөгч Кейтлин Хайдан мэдэгдэл хийжээ.

“Бид энэхүү дайчин хэлэгнэл болон заналхийллийг урт удаан хугацаанд анхаарч үзсэн . Өнөөдөр мөн л тийм утгатай мэдэгдэл байна “ гэж Хайден тэмдэглэжээ.

Гэрэл зураг