БНАСАУ болон Өмнөд Солонгосын харилцаа “дайны байдалд” ороод байна. Солонгос хоорондын цаашдын бүх яриа хэлэлцээрүүд нь энэхүү статусаас явагдах болно гэж умардын KCNA мэдээллийн агентлаг өнөөдөр уламжлав.

Энх тайвны ч бус, дайны ч бус байдалд ороод байгаа Солонгосын хойгийн байдал нь төгсгөлдөө ирлээ гэж Франс пресс KCNA -ийг иш татжээ.Өмнөд солонгосын ХМХ-үүд Ким Чен Уны тэргүүлж байгаа Умард нэн даруй дайралтаа эхлэхгүй, “цэргийнхэн Кимын эцсийн шийдвэрийг хүлээж байгаа” гэж тэмдэглэжээ.

Өмнө нь энэ долоо хоногт БНАСАУ-ын удирдлага НҮБ-д Солонгосын хойгт цэргийн мөргөлдөөн заналхийлж байгаа тухай анхааруулсан.АНУ болон Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилтыг Пхеньян нь үндэсний аюулгүй байдалд заналхийлж банйа гэж үзэж байгаа. Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын хоёр бөмбөгдөгч онгоц цэргийн сургуулилтын хүрээнд арал руу анх удаагаа бөмбөг хаясан. Үүний хариуд БНАСАУ цэргээ байлдааны бэлэн байдалд оруулсан. Ким Чен Ын АНУ болон Өмнөдийн цэргийн баазуудад цохилт өгөх төлөвлөгөөг баталсан.

НҮБ БНАСАУ ын мэдэгдэлийг түгшин хүлээн авлаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын газрын төлөөлөгч ИТАР-ТАСС агентлагт хийсэн мэдэгдэлдээ, Олон улсын байгууллага урьдын адил Пхеньяныг “сэтгэлийн хөдлөлөө тогтоон барихыг” уриалж байна гэжээ.

Вашингтон БНАСАУ-ын Өмнөдтэй дайны байдалд орж байгаа тухай мэдэгдлийг түгшин хүлээж авлаа гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Кейтлин Хайден мэдэгдэв. АНУ нь умардын заналхийллээс өөрийгөө болон өөрийн Азийн холбоотнуудаа бүрэн хамгаалах чадвартай бөгөөд нэмэлт авах арга хэмжээнийхээ төлөвлөгөөнд ПДХ системийг оруулах болно гэж Хайдан мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг уламжлав.

Гэрэл зураг