Бүх оросын ардын фронт нь олон нийтийн хөдөлгөөн болж хувиран өөрчлөгдөх ёстой. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ростов-на- Дону хотод болсон Бүх оросын ардын фронтын “Шударга ёсны бүтээн байгуулалт” анхдугаар бага хурал дээр энэхүү мэдэгдлийг хийлээ.

Түүнчлэн төрийн тэргүүн Фронтын гол зорилго нь “янз бүрийн санаа бодол, хандлагуудтай хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх нээлттэй өргөн тавцан байж, тус улсын хөгжлийн түлхүүр асуудлуудын нэгдсэн шийдвэрийг эрэлхийлэх ” хэвээр үлдэх ёстой юм гэлээ.

БОАФ нь Владимир Путины санаачилгаар хоёр жилийн өмнө байгуулагдсан бөгөөд тус улсын амьдралд идэвхитэй оролцохыг хүссэн олон нийтийн хөдөлгөөнүүд болон байгууллагууд болоод нам бус иргэдийг эгнээндээ нэгтгэдэг. Тэр үед, парламентын сонгуулийн үеэр “Нэгдсэн Орос “ намын авсан саналын гуравны нэгийг БОАФ-ын гишүүдэд өгөхөөр шийдвэрлэсэн. Гэхдээ Фронтын үйл ажиллагаа нь парламентын ажлаар хязгаарлагддаггүй. Ростов-на –Дону хотод нийгмийн өмнө тулгарч байгаа тулгамдсан асуудлуудыг нийтээр хэлэлцэх шинэ талбайг туршлаа.

БОАФ-ын анхдугаар бага хурал дээр нийгмийн чанартай нилээд хэдэн асуудлыг хэлэлцэв. Эдгээр нь эрүүл мэнд, боловсрол, гэр бүл болон хүүхдүүдийг хамгаалахтай холбоотой асуудлууд юм. Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хөндөж байсан. Ингэхдээ иргэний эрхийг хамгаалахтай холбогдуулан тавьж байв.

Энд жижиг  дунд бизнесийн татварыг бууруулах, ажлын байр болон урамшуулын системийг байгуулах тухай яригдаж байлаа. Хамгийн гол нь зүгээр мэтгэлцээд зогсохгүй, бодит амьдрал дээр шилжүүлэн хэлэлцэж байсан. Ингэхдээ шудрага зарчмуудын тухай мартаж болохгүй гэдгийг Владимир Путин онцлон тэмдэглээд

«Шудрага ёс гэж юу юм бэ?Энэ бол ижил тэгш, чанартай үнэ төлбөргүй анагаах ухаан, боловсрол, хүүхэдтэй гэр бүлд, эх хүүхдэд болон өнчин хүүхдүүдэд тавих халамж, хөдөлмөрт хүндэтгэлтэй хандах, өөрийн хийж байгаа ажлаа зохих хэмжээнд үнэлүүлэх г.м .

Эдгээр асуудлуудыг амьдрал дээр хэрэгжиж байгааг хэлэлцэх шаардлагатай юм. Энэ бол аливаа улсын үйл ажиллагааны, ялангуяа манай улсын хамгийн чухал чиглэл юм. Хамгийн чухал зорилтын нэг бол ядууралтай тэмцэх асуудал» гэлээ.

Владимир Путин хэлсэн үгэндээ, 2000 онтой харьцуулахад тус улсын ядуурал 30-11 % хувиар, бараг гурав дахин буурсан гэдгийг цохон тэмдэглэв. Тэгсэн хэдий ч “одоогийн түвшин нилээд өндөр байгаа бөгөөд ядуурлын зураасны цаана амьдарч байгаа иргэдийн тоог бууруулах ажлыг хийх шаардлагатай“ байна гэлээ.

Нөгөөтэйгүүр,түүний ярьснаар, ийм төрлийн тулгамдсан асуудлууд нь чанараараа Орос улсаас өөр бусад олон орнуудад хамааралтай бөгөөд тэдгээрт нийгэм нь бүр арав дахин илүү хуваагдсан байдаг.

Нийгмийн бодлого болон шудрага ёсны тулгамдсан асуудлуудад зориулагдсан хоер өдөр үргэлжилсэн бага хурал нь 6-р сарын 11,12-ны өдрүүдэд хуралдах БОАФ-ын их хуралд бэлтгэх ерөнхий сургууль болж байна. Уг арга хэмжээний дүнд Фронт нь намын харъяаллаас үл хамааран, Владимир Путины талынхныг нэгтгэх олон нийтийн хөдөлгөөний хувьд улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой юм.