Оросын “Транснефть” компани орос-хятадын нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээг судлаж эхлээд байна. Үүнийг нийлүүлэлтийн болзошгүй хувилбаруудыг санал болгох үүднээс хийж байна. Хятадын баруун хэсэгт төмөр замаар Монгол улсын нутгаар дамжуулж болох юм гэж Транснефтийн төлөөлөгч пүрэв гаригт мэдэгджээ. Энэ зам бол казакстаныхаас  илүү ашигтай байж мэдэх юм гэж компани үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон БНХАУ-ын дарга Си Зиньпины айлчлалын хүрээнд “Роснефтийн” ерөнхийлөгч Игорь Сечин болон хятадын CNPC компаний ерөнхий захирал Жоу Зипин нар Хятад улсын нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан.

Хятадын тал Орос улсаас нийлүүлэх нефтийг нэмэгдүүлэх талаар нэг бус удаа тухайлбал, CNPC болон “Роснефть” хоёрын байгуулахаар төлөвлөж байгаа 10 сая тонны хүчин чадалтай Тянзины нефть боловсруулах шинэ үйлдвэрийн ажлыг хангах үүднээс уг асуудлыг тавьж байсан.

“Роснефть”, CNPC компаниуд нь түүхий нефть нийлүүлэлтийн Үндсэн болзолуудыг урьдчилгаа төлөх нөхцлөөр гарын үсэг зурж баталсан бөгөөд, уг баримт бичгийн хүрээнд “Сквордино-Мохэ” нефтийн хоолойгоор нэмэгдэл хэмжээгээр 25 жилийн турш нефть нийлүүлэх тухай заасан юм.

Засгийн газрын хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед нийт хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Сечины ярьж байгаагаар, энэ жил Хятад улсад нийлүүлэх нефтийг нэмэгдүүлэх бөгөөд нийлүүлэлт жилд 31 сая тонн буюу оргилд хүрнэ.

Оросын тал нэмэгдэж байгаа хэмжээг тээвэрлэх хэд хэдэн хувилбарыг судлаж байна. Нэгдүгээрт, энэ бол одоогийн Дорнод-Сибирь-Номхон далайн чиглэлийн дамжуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, Казахстанаар дамжих шинэ чиглэл бий болж мэдэх юм.

Хэдхэн өдрийн өмнө ОХУ-ын Эрчим хүчний сайд Новак хийсэн мэдэгдэлдээ, БНХАУ нь 2014 оноос своп буюу эргүүлэн нийлүүлэх схемээр ажиллах болно гэжээ. “Роснефть“ 7 сая тонныг Павлодарын нефть-боловсруулалтын үйдвэрээс /НБҮ/ нийлүүлж, Казахстан 7 сая тонныг Хятад руу тээвэрлэх юм.

Өмнө нь Казахстаны нефть, хийн сайд Саурат Мынбаев Орос улс 2014 онд Хятад улс руу нийлүүлэх өөрийн нефтийг Атасу-Алашанькоу хоолойгоор дамжуулж эхлэнэ гэж мэдэгджээ.

Тээвэрлэлтийн тулгамдсан асуудлаар транснефтийн төлөөлөгчид ч бас өөрийн үзэл бодлоо ярьсан юм. Хятадын баруун хэсэг рүү нефтийг төмөр замаар Монгол улсын нутгаар транзитаар тээвэрлэж болох юм. “Транснефть” энэ хувилбарыг судлах болно .

Ийм схем 2007 он хүртэл мөрдөгдөж байсан.Тэр үед Забайкальскийн хилээр Дацин руу 2 сая тонныг тээвэрлэж байсан. Харин үлдсэн 5 сая тонныг Наушкийн хилийн боомтоор Монгол улсын нутгаар транзитаар тээвэрлэсэн. Ингэхдээ Монгол улс тэр үед түүхий эдийг тээвэрлэхэд хөнгөлөлт олгосон, учир нь тэр үед энэ чиглэл ачаалалгүй ажиллаж байсан.

Шинжээчдийн дүгнэлтээр, ийм хөнгөлөлтийг одоо ч гэсэн олгож болох юм, учир нь одоогийн байдлаар монголын чиглэл маш бага ачаалалтай байгаа.

Гэсэн ч, Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Владимир Фейгины үзэж байгаагаар, Монголын нутгаар тээвэрлэлт хийх төлөвлөгөөнд нэмэлт боловсруулалт шаардагдаж байгаа аж.

«Өнөөг хүртэл явагдсан бүх яриа хэлэлцээрүүдээс үзэхэд, Хятадын тал транзит тээвэрлэлтийн хараат бус байдлаас зайлсхийхийг эрмэлзсээр байна. Тухайлбал, Монголын тохиолдолд. Надад энэ нь байр суурь өөрөчлөгдөнө гэх итгэл алга. Мэдээж хэрэг, Казахстан ч мөн адил транзит тал, гэхдээ Казахстаныг Хятадтай тодорхой харилцаанууд, дэд бүцтийн хөгжлүүд холбож байна.

Энэ бол Хятад, Монголоос илүүтэй нягт түншлэл. Мэдээж хэрэг эдийн засгийн тал чухал ач холбогдолтой, гэхдээ энд  нилээд хүндрэлүүд гарч мэдэх юм гэж шинжээч таамаглаж байна» гэж Владимир Фейгин хэллээ.

Монголын чиглэлийн асуудлаар “Роснефтийн ” тэргүүн Игорь Сечин өөрийн бодолтой. Тэрээр энэ хувилбарыг үр ашиггүй гэж үзэж байна. “Дамжуулах хоолойтой байхад төмөр замаар нийлүүлэлт хийх нь үр ашиггүй  энэ асуудлыг чухал гэж үзэхгүй” гэж Сечин пүрэв гаригт сэтгүүлчдэд хэлжээ.

Ямарч тохиолдолд асуудлыг зөвшилцөх болоод байгаа бөгөөд үүний явцад тодорхой нийлүүлэлтийн хэмжээ төдийгүй, нефтийг тээвэрлэх замуудыг ч хэлэлцэх болно гэдэгт нефтийн салбарын шинжээчид итгэлтэй байна. Нилээд хэдэн хувилбар байгаа нь бас сайн ч байж мэдэх юм.

Энэ нь тэдгээрийн дундаас илүү үр дүнтэй, ашигтай хувилбарыг сонгох боломж олгоно. Хамгийн гол нь Орос болон Хятад улсууд үүгээр эрчим хүчний хамтын ажиллагааныхаа хэмжээг нэмэгдүүлэх чин хүслээ илэрхийллээ.