АНУ Умард Солонгосын өдөөн хатгалгад анхааралтай хандаж, хариуд арга хэмжээ авна гэж АНУ-ын БХ-ын сайд Чак Хейгел БНАСАУ-ын пуужингийн анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсантай холбогдуулан мэдэгджээ. Сүүлийн үед Пхеньяний дайнч мэдэгдэл, ажиллагаа бүс нутгийн байдлыг улам түгшүүртэй болгосон гэж Пентагоны тэргүүн тэмдэглэв.

Пүрэв гаригт америкийн «стелс» Б-2 хоёр бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгост нислэг хийсэн нь Өмнөд Солонгостай хамт явуулж байгаа цэргийн сургуулийн нэг хэсэг мөн гэж Хейгел тэмдэглэв. Вашингтон үүгээр Пхеньянийг өдөөн хатгах гээгүй. Энэ нь АНУ холбоотнуудаа гаргуунд нь орхихгүйг илрүүлэн харуулах төдий арга хэмжээ гэж Пентагоны тэргүүн онцлов.

Эдүгээ явагдаж байгаа АНУ, Өмнөд Солонгос улсуудын зэвсэгт хүчний хоёр сарын хамтын сургууль БНАСАУ-ын эсрэг түрэмгийлэл үйлдэх аюул учруулсан гэж Пхеньян үзэж байна.