Өнөөдөр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын цэргийн жанжин нартай хийсэн яаралтай зөвлөлгөөнийхөө дүнгээр стратегийн пуужингийн цэрэг нь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгөх төлөвлөгөөнд гарын үсэг зурав. АНУ-тай сөргөлдөхөд бэлэн байна гэж Умард Солонгосын удирдагч зөвлөлгөөн дээр тэмдэглэв. «Америкийн империалистуудыг шийтгэх цаг болсон» гэж умард солонгосын KCNA агентлаг онцлов.

«Хэрэв АНУ стратегийн хүчнээ дайчилж цэргийн өдөөн хатгалга үйлдвэл АНУ-ын эх газар болон Гавай, Гуам арлууд, түүнчлэн Өмнөд Солонготст байгаа америкийн баазуудад хайр найргүй цохилт өгөх хэрэгтэй « гэж Ким Чен Ун мэдэгджээ.

Үүний өмнө БНАСАУ-ын пуужингийн цэргийн анги нэгтгэлийг байлдааны бүрэн байдалд оруулах болон пуужингийн салаа салбарын техникийн бэлтгэлийн төлөвлөгөөг бэлтгэх тушаал өгсөн юм.