Ирэх долоо хоногт японы цагдаагийн газарт кибер гэмт хэрэгтэй тэмцэх тусгай анги салбар ажиллаж эхлэх тухай Японы Үндэсний цагдаагийн агентлаг мэдээллээ.Англи, хятад, солонгос, орос хэлтэй мэргэжилтнүүд ажиллах цагдаагийн тусгай анги салбар Токио, Осака болон өөр хэдэн хотод байрлан ажиллана. Эдгээр анги салбар төрийн байгууллагууд болон цахилгаан станц, хийн агуулах ба дэд бүтцийн өөр барилга байгууламжийг удирдаж байгаа албан байгууллага, компаниудыг хакеруудаас хамгаалах үйл ажиллагааг хариуцах юм.

Үндэсний цагдаагийн агентлагийн мэдээлснээр 2012 оны 9-р сард японы засгийн газрын хэдэн веб-сайтыг гаднаас хүчтэй дайрсан аж.