Бээжин танзанийн Багамойо хотын тэнгисийн боомтыг цэргийн зорилгоор ашиглах гээгүйг БНХАУ-ын БХЯ-ны төлөөлөгч Ян Юйзюнь мэдэгдлээ. Энэ сарын 25-нд БНХАУ-ын дарга Си Зиньпиний Танзани улсад хийсэн айлчлалын үеэр боомт барих тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Ян Юйзюнийн хэлснээр шинэ боомт Багамойод барих нь Танзани, БНХАУ-ын хамтын ажиллагааг арилжааны хүрээнд өргөжүүлэх дэд бүтцийн цогц төсөл юм. Харин олон улсын практик ажиллагааны хүрээнд ямар ч байлдааны хөлөг онгоц өөр улсын зөвшөөрлөөр боомтод нь орж мэднэ гэж БХЯ-ны төлөөлөгч үүний хамт хэлжээ. Хэлэлцээрийн болзолоор боомтын барилгад 10 тэрбум доллар зарцуулах юм.