Эдүгээ Орос улсад нийгмийн давхрага бүлгийн орлогын ялгаа «туйлдаа» хүрсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Олон нийтийн ардын фронтын анхдугаар бага хурал дээр хэллээ. Ерөнхийлөгчийн мэдээлснээр дэлхийн бусад улсад ч адилхан асуудал гарсан. Орос улсад орлогын зөрөө ялгаагийн коэффицент 15-аас 16 хүртэл хэлбэлзэж байна гэж ерөнхийлөгч Путин хэлжээ.

Нийгмийн шудрага ёс энэ бага хурлын гол сэдэв боллоо. Оросын ерөнхийлөгч Путин улс орныхоо төсвийн хөрөнгийн зарцуулалтад бүтээлчээр хандахын төлөө байна. Сонгуулийн өмнөх хөтөлбөрт нь тодорхойлсон нийгмийн байдлыг тогтворжуулах төлөвлөгөөг биелүүлж болно гэдэгт тэрээр итгэж байна. Путин төсөвт хэт ачаалал ногдсон гэсэн сөрөг хүчний саналыг няцаав. Амьдрал төлөвлөгөөнд ямагт засвар оруулдаг. Гэвч энэ нь зарчимт байр суурийг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг огт биш гэж үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч мэдэгдэв.

Өнөөдөр Донын Ростовод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Бүх оросын ардын фронтын анхдугаар бага хурлын ажилд оролцов. Ардын фронт бол 2011 оны 5-р сард байгуулсан нийгэм-улс төрийн байгууллагуудын холбоо юм. Тэр үед Оросын засгийн газрын тэргүүн байсан Владимир Путин мөн фронтын удирдагч боллоо.

«Ийм уулзалт үргэлж хийхийг санал болгож байна. Тэр ч байтугай Бүх оросын ардын фронт олон нийтийн хөдөлгөөний шинж чанартай болох ёстой. Ийм хөдөлгөөнийг зохион байгуулах их хурал энэ оны 6-р сарын  11,12-нд хийхийг санаачилж байна» гэж Владимир Путин мэдэгдэв.