Сирийн сөрөг хүчнийг тус улсын хууль ёсны төлөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх тухай Арабын орнуудын холбооны шийдвэр тус холбоо сирийн мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахаас татгалзаж байгааг харуулсан гэж ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Дохад гаргасан шийдвэрүүдээс харахад Сири улсын хувь заяаг хилийн чанадад шийдвэрлэхийг оролдож байна.

«Сирийн сөрөг хүчний Үндэсний эвслийг сирийн ард түмний хууль ёсны цорын ганц төлөөлөгч хэмээн үзсэн шийдвэр өнгөрсөн оны 6-р сарын 30-нд Женевэд тохиролцсон зүйлийг оролцуулан өнөө болтол гаргаж ирсэн бүх хүчин чармайлтыг бусниулж байна гэж Лавров хэлээд Арабын орнуудын холбооны төлөөлөгчид Женевийн уулзалтад оролцосныг дурдав.

Тэр үед сирийн засгийн газар, сөрөг хүчний хоорондын хэлэлцээний асуудлаар тохиролцсон гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн онцлов. Арабын орнуудын холбоо шийдвэр гаргах ёс журмыг зөрчсөнд Москва анхаарал тавьсан. «Бид үүнд нөлөө үзүүлж чадахгүй» гэж Сергей Лавров үүний хамт харамсан хэллээ.