Орос улсын чадавхийг олон улсын тайван тогтонги нөхцөлд нэмэгдүүлж болох учраас бүх нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах явдал манай орны хувьд НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүний үүрэг ба өөрийнхее ашиг сонирхолыг биелүүлэх гол асуудал болсон» гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавровын «Межлународная жизнь» (Олон улсын амьдрал) сэтгүүлийн 3-р сарын дугаарт нийтлүүлсэн өгүүллэгт тэмдэглэжээ. Сайд 2-р сард ерөнхийлөгч Владимир Путины нийтэд зарлан мэдээлсэн Оросын гадаад бодлогын шинэчлэсэн үзэл баримтлалын үндсэн заалтуудыг тайлбарлсан байна.

Лавровын өгүүлснээр ганцаардан тусгаарлах заалт баримт бичигт үгүй. Орос улс нийтийн аюул сорилтыг давах дэлхийн хамтын нийгэмлэгийн харилцан үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдсэн хүчин чармайлтаа идэвхжүүлнэ. «Манай орон 2013-2015 онд «их хорь», «найм» бүлгүүд, ШХАБ, БРИКС бүлгийг дарглахдаа эдгээр байгууллагаас олон улсын удирдлагыг бэхжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдуулэх идэвхтэй бодлого явуулж байна. Энэ нь ОХУ-ын гадаад улс төрийн бодлого олон чиглэлтэй байгаагийн нэгэн илрэл гэж Сергей Лавров онцлов.