2017 он гэхэд Хятад улс худалдан авах нефтийн хэр хэмжээгээр АНУ-аас тэргүүлж, дэлхийд тэргүүний байр эзлэнэ гэж хятадын ХМС British Petroleum нефтийн компанийн азийн газрын эдийн засагч Жан Чийн хэлснээс иш татан мэдээллээ. Хятадын эдийн засгийн хөгжлийн өндөр хурдац 2000-2011 онд Хятад улсад эрчим хүчний түүхий эдийн эрэлтийг 159 хувиар нэмэгдүүлэхэд нөлөөлөв. Одоо ч гэсэн эдийн засаг нь давшингуй хөгжиж байгаа болохоор 2025 он гэхэд Хятад улс дэлхийн томоохон нефть хэрэглэгч болно. Түүнчлэн 2030 он гэхэд Хятад улсад нүүрсний хэрэглээ багасах учир байгалийн хийн хэрэглээ нэмэгдэнэ. Эдүгээ нүүрс тус улсад гол төрлийн түлш хэвээр байна.