НҮБ-д Иран, Сири, Умард Солонгос улсууд дэлхийд зэвсгийн хууль бус эргэлтийг таслан зогсоох арга хэмжээнүүдийн тухай олон улсын гэрээний төслийг батлахаас татгалзав. «Бид зөвшилцэж чадаагүй» гэж НҮБ-ын гэрээний асуудлаархи бага хурлын дарга австралийн Питер Вулкотт 10 өдөр хэлэлцээ хийсний дараа мэдэгджээ.

Иран, Сири, Умард Солонгос улсуудын төлөөлөгчид гэрээний төслийг сайшаахаас татгалзав. Энэ нь гол зэвсэг нийлүүлэгчдэд болзолоо тулгах боломж олгох « тэнцүү» бус гэрээ хэмээн эдгээр улсын төлөөлөгчид үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун байгууллагын гишүүн орнууд зэвсгийн худалдааны тухай олон улсын гэрээний эх бичгээр зөвшилцөөгүйд сэтгэл дундуур байгаага илэрхийлэв. Гэрээний эх бичиг тэнцүү байгаа хийгээд ердийн зэвсгийн олон улсын гэрээ хэлэлцээрт хяналт тавих нийтийн оновчтой стандарт тогтоох боломж олгох байсан гэж тэрээр мэдэгдэв.

Оросын төлөөлөгчдийн хувьд «хүлцэхгүй заалт» гэрээний төсөлд үгүй гэж үүний өмнө ОХУ-ын ГХЯ-ны аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал эрхлэх төлөөлөгч Михаил Ульянов мэдэгдсэн билээ.

Гэрээний асуудлаархи бага хурал үр дүнд хүрээгүй учраас баримт бичгийн төслийг НҮБ-ын ЕА-д санал хураахаар оруулна. Бүр 1995 онд Нобелийн хэсэг шагналтан зэвсгийн худалдааны асуудлаар гэрээ байгуулах санал дэвшүүлсэн боловч дөнгөж 2009 онд НҮБ-ын ЕА энэ удаагийн бага хурлыг зарлан хуралдуулах бэлтгэл хийж эхэлсэн аж.