Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ, Өмнөд Солонгос руу онилон чиглүүлсэн стратегийн пуужингуудаа байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгсөн тухай «Интерфакс» агентлаг солонгосын ХМХ мэдээллээс иш татан уламжлав. Өнөөдөр орон нутгийн цагаар 0:30 тэрээр Солонгосын ардын армийн стратегийн пуужингийн хүчний яаралтай хуралдаан хийлгэв. Ким Чен Ун «АНУ-ын эх газар болон Гавай, Гуам арлуудыг оролцуулан Номхон далай дахь цэргийн баазууд ба Өмнөд Солонгосын цэргийн анги нэгтгэлд цохилт өгөхөд хэзээ ч бэлэн байх» тушаал пуужингт цэрэгтээ өгчээ.

БНАСАУ-аас АНУ, Өмнөд Солонгосын хамтын цэргийн сургуулийн хариуд ийм арга хэмжээ авах гэж байна. Өчигдөр АНУ-ын Цэргийн нисэх хүчний стратегийн хоёр «стелс» бөмбөгдөгч онгоц Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт «бөмбөг хаях» сургууль анх удаа хийсэн юм. Үүний өмнө Пентагоны тэргүүн Чарльз Хейгл Өмнөд Солонгосын БХ-ын сайдтай утсаар ярилцаж, АНУ БНАСАУ-ыг айлган сүрдүүлэх өргөн боломжоо ашиглахад бэлэн байна гэж батлан илэрхийлжээ.