Сирид гарсан мөргөлдөөн даамжирч, улс орны нь хамарч мэднэ гэж Иракийн эрх баригчид сэтгэл түгшиж байна гэж өнөөдөр америкийн «Вашингтон пост» сонинд бичжээ. Сирийн мөргөлдөөн бүс нутгийг хамравал Ирак бусдаас илүү их хохирол хүулээнэ гэж Иракийн ерөнхий сайдын төлөөлөгч Али аль-Мусави мэдэгдлээ. Сирид «Аль-Каида» болон террорын өөр бүлгийн нөлөө өргөжих нь аюултай гэж өөрийн зүгээс Иракийн ерөнхий сайдын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Фалах аль-Файял мэдэгджээ. «Вашингтон пост» сонины мэдээлснээр сирийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа «Фронт ан-Нусра» лалын радикал бүлэг Ирак дэх «Аль-Каидагийн» салбартай нягт хамссан байна. Дамаскыг булаан эзлээд Иракийн ерөнхий сайд Нури аль-Маликыг түлхэн унагахаар Багдадыг дайрана гэж «Фронт ан-Нусра» бүлгийн төлөөлөгчид мэдэгдэв.