Дэлхийн валютын сан улс орнуудад хандан 2011 онд 1,9 триллион доллар зарцуулсан энергийн салбарт татаас олгохоос аажмаар татгалзахыг уриалав. Түлш-энергийн цогцолборын татаасны системийн шинэчлэл хэтдээ дэлхийн эдийн засгийн илүү тогтонги өсөлтийг хангана гэж ОУВС-ийн илтгэлд өгүүлжээ. Түүнээс гадна татаас олгохоос татгалзах нь нүүрс хүчлийн давхар эслийн хаягдалыг 13 хувиар хорогдуулах боломж олгоно.

Татаас энергийг хэт хэрэглэхэд хүргэж, татвар-төсвийн түвэг бэрхшээлийн асуудлыг үүсгэж байна.Улс орнууд байгаль орчныг бохирдуулсныг нөхөх төлбөр авах ёстой гэж ОУВС үзэж байна. Гэсэн ч сан нүүрс хүчлийн хийн хаягдалд ногдуулах татварыг Египет буюу Пакистан мэт хөгжиж байгаа эдийн засагтай орнуудыг зээллүүлэх нэгэн болзол болгоход бэлэн биш байна.

2011 онд 502 тэрбум доллар олгосон АНУ энергийн салбарыг дэмжих томоохон эх сурвалж болсон. Мөн Орос, Хятад улсууд 2011 оны дүнгээр тус үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх гурванд багтав. ОХУ-аас энэ зорилгоор 116, Хятад улсаас 279 тэрбум доллар тус тус гаргажээ.