Хятадын эргийн харуул вьтенамын загас агнуурын хөлөг онгоцуудыг буудаж, Параселийн арлуудын ойр хавийн бүсээс шахан зайлуулсантай холбогдуулан Вьетнамын ГХЯ-аас Хятадад эсэргүүцэл мэдэгдэв.

Вьетнамын ХМХ тэмдэглэснээр 2013 он гарсаар хятадын хөлөг онгоцууд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай Спратли, Параселийн арлуудын ойролцоо вьетнамын загасчдад халдах ажиллагаа гаарав.

Өмнөд Хятадын тэнгист Хятад улсаас хатуу бодлого баримталж байгааг 2013 оны 1-р сарын нэгнээс хүчин төгөлдөр болсон дүрмийн эмхтгэл тусган харуулав.Эдгээр дүрэм Хайнань мужийн эргийн харуулын үйл ажиллагааг цэгцлэж байна. Дүрэм «Параселийн ба Спратли арлуудыг тойрох 12 бээрийн бүст цөмрөн орж, зогсож, Хятад улсын эрхийг бусниулж мэдэх ажиллагаа явуулж байгаа гадаадын хөлөг онгоцуудыг саатуулж, нэгжлэг хийж, бүсээс шахан зайлуулах эрх олгов».

Энэ нь Хятад улсаас Өмнөд Хятадын тэнгисийн хөлөг онгоцны чөлөөтэй зорчих хөдөлгөөнд өнгөлзсэн хэрэг юм.Баримт бичгийг бүс нутгийн чанадад эрс буруушаасан гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Зүүн-өмнөд Ази, Австрали, Океанийн судлалын төвийн удирдагч Дмитрий Мосяков хэлээд

«Чөлөөтэй зорчин явж болно, бид зөвшөөрч байна гэж хятадын талаас мэдээлжээ. Урьд чөлөөтэй зорчих  хөдөлгөөний эрх олон улсын эрх зүйгээс үүдэн гарч байсан бол одоо хятадын зөвшөөрөлөөс хамаарагдах болсон.Энэ нь өөр хэрэг» гэлээ.

2013 онд Өмнөд Хятадын тэнгис орчмын байдалд чухал эргэлт гарсан билээ. 1-р сарын сүүлээр Спратли арлуудыг тойрон үүссэн маргаанд оролцож байгаа Филиппин улс НҮБ-ын тэнгис далайн хэргийг шүүн таслах шүүхэд хандаж Хятадтай хийж байгаа маргааныг авч үзэхийг хүссэн юм. Энэ нь гэнэтийн зоримог алхам болсон гэж Дмитрий Мосяков хэлээд

«Урьд санал зөрөлдөөн Хятад-Филиппин, Хятад-Вьетнамын хоорондын хоёр талын харилцааны хүрээнээс халихгүй байсан. Камбож болон Хятадын төлөөний бусад улс нийтийн тогтоолыг батлах филиппиний санаачилгыг дэмжихээс татгалзсан учир «Хятад-Зүүн-өмнөд Азийн орнуудын холбоо» яриа хэлэлцээг төлөвшүүлж чадахгүй байна.

Одоо санал зөрөлдөөн олон улсын хэмжээнд гарав. Энэ нь АНУ-ын хүсэл эрмэлзэлд нийцсэн. Харин хятадын талаас санал зөрөлдөөнийг олон улсын хэмжээний болгох гээгүй. Юу гэвэл Хятад улсыг шүүмжлэх, түүнд шахалт үзүүлэх боломж олон улсын хэмжээнд бий болж байна. Хөлөг онгоцны чөлөөтэй хөдөлгөөний тухай хятадын бүх шийдвэр НҮБ-ын шүүхийн шийдвэр гартал хууль бус болсон.Хятадын хариу нэлээд сонин байна.

Энэ нь байдлыг үндсээр үүрчилж мэдэх учир эргэцүүлэн бодох хэрэгтэй гэжээ. Гэвч БНХАУ дэлхийн тэргүүлэх нэгэн гүрэн улс, НҮБ-ын АЗ-ийн гишүүний хувьд НҮБ-ын Олон улсын шүүхийг үл тоомсорлож чадахгүй. НҮБ-ын Олон улсын шүүх ямар нэг хэргийг нэлээд удаан авч үздэг. Гэвч байдлыг өөрчлөх замаар анхны алхам хийгээд байна» гэв.

Харилцан найр тавих нь Өмнөд Хятадын тэнгистэй холбогдон гарсан асуудлыг шийдвэрлэх хамгийн ухаалаг зам мөн. Энэ нь хөлөг онгоцны чөлөөтэй зорчих хөдөлгөөний асуудлаар бүх талын ашиг сонирхолыг харгалзах, бүс нутгийн эрдэс, биологийн баялаг нөөцийг хамтран ашиглах зэрэг асуудал юм.

Бүс нутгийн орнуудын батлаагүй Өмнөд Хятадын тэнгисийн талаархи зан үйлийн хууль бас адилхан зорилготой юм. Гэвч Хятад улсаас хэлэлцээ хийж байгаа түншүүдээ угтан дэмжих алхам хийх ёстой. Одоохондоо ийм алхам хийх шинжгүй байна.

Вьетнам улс Өмнөд Хятадын тэнгист ашиг сонирхолоо болон эрэг хавийн нутаг, арлуудыг хамгаалахын тулд Тэнгисийн цэргийн хүчнээ орчин цагийн байлдааны хөлөг онгоцуудаар Оросын тусламжтайгаар бэхжүүлж, шумбагч хөлөг онгоцны флотоо байгуулж байна.