ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Дээд ерөнхий командлагч Владимир Путин Хар тэнгисийн хавьд гэнэтийн цэргийн өргөн цар хүрээтэй сургууль өнөөдөр явуулаж эхлэх тухай тушаал өгсөн гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээллээ. Түүний хэлснээр Севастополь, Новороссийскод байрлсан 36 хөлөг онгоц, нисэх хүчин, нийт 7 мянга орчим хүн цэргийн сургуульд оролцож байна.

Олон улсын практик үйл ажиллагааны ёсоор 7 мянга хүртэл цэргийн албан хаагч оролцох сургуулийн тухай түншүүд, түүний дотор НАТО-гийн төлөөлөгчдэд урьдчилан мэдээлэх хэрэггүй.Песковын хэлснээр анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг гэнэт бүрэн шалгаж байна. «Гол зорилго янз бүрийн анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдал болон яв цав үйл ажиллагааг шалгахад оршино» гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга нэмж хэллээ.

Цэргийн сургуулийн явцад мэдээлэл БХЯ, Жанжин штабад уламжлана гэж тэрээр хэлэв. Орос улс ийм практик үйл ажиллагаагаа цаашид үргэжлүүлэх үү гэсэн асуултад Песков хариулахдаа саяхан төрийн тэргүүн БХЯ-ны коллегийн хуралдаан дээр үг хэлж, цэргийн сургууль үргэлж явуулах тухай мэдэгдснийг дурдав.