Дэлхийд одоо 17 сая монголчууд амьдарч байна. Тэдний гуравны нэг нь Монгол улсад, бусад нь дэлхий дахинаар тархан суурьшижээ. Олон улсын монгол туургатны “Хамаг Монгол” соёлын төслийн зорилго -цус нэгтэй монгол ахан дүүсээ нэгтгэхэд оршиж байна.12-р зууны дунд үе хүртэл оршин тогтнож байсан монголын анхны төр улс - Хамаг Монгол улус нэртэй байжээ.

Төсөлд Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО болон Орос улсын гурван БНУ: Халимаг, Буриад, Тувагийн төлөөлөгчид оролцож байна. Монгол туургатнууд нь нэгдмэл оюуны хүчээ мэдэрч байх ёстой гэж буриадын нэрт дуучин, шинэ төслийг санаачлагчдын нэг Чингис Раднаев тэмдэглээд

«Бид монгол туургатны соёлын нэгдлийн төлөө, уламжлал ёс заншлийг хадгалахын төлөө ажлаа явуулж байна. Энэ бол манай төслийн гол зорилго мөн. Энэ төсөл бол юуны түрүүнд залуучуудад хандсан төсөл юм. Тэд өөрсдийн гарал үүслээ, өвөг дээдсийнхээ баялаг сайхан түүхээ мэдэх ёстой. Чингисийн үр сад хаана ч амьдарч байсан, өөрийн үндэстний агуу их түүхийг мэдэрч байх ёстой. Үүний тулд бид “Хамаг Монгол” төслийг санаачилсан юм» гэлээ.

Энэхүү төслийг 3-р сард Улаанбаатар хотод нээсэн. Монгол туургатан улс тус бүрээс 27-35 насны нэг, нэг залуу дуучныг оролцуулсан гурван цагийн концертын хөтөлбөрийн дараа явуулсан танилцуулах өдөрлөг дээр оролцогч бүр өөрийн орны тухай яриа хийсэн.

Тухайн арга хэмжээнд дуучин Самандын Жавхлан, Халимагийн дуучин Дмитрий Шараев, Тува улсаас- Саядаш Монгуш, Хятадын ӨМӨЗО-ны дуучин Машбатын Баясгалан, Буриад улсын дуучин Чингис Раднаев нар оролцжээ.

Тэд эх орондоо  нэр хүндтэй хүмүүс. Концертын хөтөлбөр бусад улсуудад бас тоглогдох юм. Удахгүй халимаг улсад тоглох гэж байна. Энэ БНУ-д “Хамаг Монголын” тоглолт энэ 5-р сарын сүүл -6-р сарын эхэн үеэр болно. Үүний дараа Тува, Буриад улсуудад болно. Намар БНХАУ-ын ӨМӨЗО-нд “Хамаг Монгол” тоглолт болно. Наадам эхэлсэн газраа буюу Улаанбаатар хотод өндөрлөнө.

”Хамаг Монгол” төсөлд оролцогчдын нэгдсэн саналаар хөтөлбөр нь дан концертын тоглолтуудаар хязгаарлагдахгүй юм. Түүнчлэн нүүдэлчдийн уламжлалт эрийн гурван наадам: сур харваа, бөхийн барилдаан болон морины уралдааныг явуулж байхаар төлөвлөж байна.