ХХУ11 Дэлхийн оюутны спортын наадам эхэлтэл яг 100 өдөр үлдээд байна. Оюутны наадмын бамбар Якутскад хүрчээ. Орос улсын газар нутгийг дамжин гарах буухианы 3 дахь үе тус хотод явагдаж байна. Владивостокод гараагаа авсан буухиа 7-р сарын эхээр Оюутны наадмыг хүлээж авах Казань хотноо барианд орно. Хот наадмыг зохион явуулахад бараг бүрэн бэлэн байгааг Олон улсын оюутны спортын холбооны комисс батлав.

Дэлхийн 130 гаруй улсын тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс нийт 13 мянга гаруй хүн Казань хотноо Дэлхийн оюутны спортын наадамд оролцох юм. Мэдүүлэг ирсээр байна. Наадам эхлэх үеэр газар зүйн хүрээ нь нэлээд өргөжинэ гэж зохион байгуулагчид үзэж байна. 17-оос 28  хүртэлх насны ямар ч оюутан Дэлхийн оюутны спортын наадмын алтан медалийн төлөө өрсөлдөж мэднэ.

Үл мэдэх авьяаслаг тамирчид ч Олимпийн аврагууд ч багийн бүрэлдэхүүнд орох юм. Наадмын үр дүн урьдчилан тааварлах аргагүй гэж Олон улсын оюутны спортын холбооны дэд ерөнхийлөгч Олег Матыцин «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд

«Ялах зорилгоор л оюутны спортын наадмын багийг бүрэлдүүлж байна. Олимпийн наадам болон дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцсон шилдэг тамирчид оролцох эрхтэй. Өрсөлдөөний түвшинг үнэлэхэд маш хэцүү. Казань хотноо болох наадам онцлогтой. Америкийн шигшээ баг анх удаа National Collegiate Athletic Association байгууллагын төлөөлөгчдөөс бүрэлдэх юм. Энэ нь юуны түрүүнд хөнгөн атлетик, сэлэлтийн төлөөлөгчид юм.

БНХАУ, Япон, Солонгосын хүчит багууд ирнэ. Азийн орнуудаас үндэсний шигшээ багийн нөөцийг бэлтгэхэд их анхаарал тавьж байна. Японы шигшээ баг Рио-де-Жанейрод болох Олимпийн наадамд бэлтгэж эхэлсэн. Шигшээ багий нь гишүүдийн 80 хувь нь Казаньд хүрэлцэн очно. Оросын багийн бүрэлдэхүүнд шилдэг тамирчид орно. Олонхи нь Лондоны Олимпийн наадамд тэргүүлсэн буюу оролцсон тамирчид гэв.

Казань хотноо Дэлхийн оюутны спортын наадам эхэлтэл 100 өдөр үлдсэн үед юм бүхэн зочдыг хүлээж авах, тэмцээнийг зохион явуулахад бэлэн. Хөгжөөн дэмжэгчид байрлах хэдэн арван зочид буудлыг засварлан шинэчилж эсвэл шинээр барьжээ. «Казань-Арена» наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг ёс төртэй нээх юм. Бүх барилга байгууламж бэлэн гэж Олег Матыцин тэмдэглэн хэлээд

«Нээлт, хаалтын ёслолыг сургуулилж эхэллээ. Энэ нь маш өргөн цар хүрээтэй том үзвэр болно. Зарим барилга байгууламжийг гүйцээж тоноглож байна. Бараг бүх барилга байгууламжийг шалгаж үзсэн. Тэд 95 хувиар бэлэн гэж дүгнэв. Казанийн оюутны спортын наадмын хүрээнд инновацийн олон төслийг хэрэгжшшлэв. Энэ нь Дэлхийн оюутны спортын наадмын буухиа, сайн дураар туслагчдын хөтөлбөрт хамаатай» гэв.

Казань хотноо урьд өмнө үзэгдээгүй олон 350 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Энэ нь 302 багц медалийн төлөө өрсөлдсөн Лондоны зуны Олимпийн наадмынхаас илүү олон байна. Спортын 27 төрлийн тэмцээн явагдана. Энэ нь 2011 онд Хятадын Шэньжэнд болсон түрүүчийн оюутны спортын наадмынхаас илүү олон юм. Уран сайхны сэлэлт, самбо,элэг бүсний барьцтай бөх барилдааныг хөтөлбөрт нь нэмж багтаажээ.

Казань спортын хот төдийгүй аялал жуулчлалын үзүүлэлтээр Москва, Санкт-Петербургийн дараа гуравт орж байна. Соёлын өргөн хөтөлбөрийг хөгжөөн дэмжигчдэд зориулан бэлтгэв. Казань хотноо европын ба азийн соёл зэрэгцээ хөгжиж байна. 1000 жилийн түүхтэй хотод 100 гаруй үндэстэн ястан оршин суудаг.

Энэ удаагийн Дэлхийн оюутны спортын наадмыг олон улс оронд түүхэнд анх удаа шууд нэвтрүүлж үзүүлнэ. Оюутны наадам цар хүрээгээрээ Олимпийнхоос дутуу биш. Оросын хувьд Казань хотноо болох наадам 2014 оны Сочийн Олимпийн наадмын нэг ёсны сургуулилт болно. Энэ зун спортын тэмцээн,уулзалт, зочдын аюулгүй байдлыг хангах шинэ системийг туршиж үзнэ.Дэлхийн оюутны спортын наадмын олонхи туслагч, ажилтан ирэх өвлийн улирал Сочид Олимпийн наадмын ажиллагаанд үйлчлэхэд оролцоно.