«Гималайн эрдэнэ» явуулын үзэсгэлэн өнөөдөр Москвад анх удаа нээгдэнэ. Үзэсгэлэн буддын шашны соёлын өвөрмөц байдал болон өрнөдэд хэрхэн хөгжсэн замналыг тусган харуулж байна. Энэтхэг, Балба, Түвд, Монгол, Буриадын дархны газар, сүм хийдэд хийж бүтээсэн 300 гаруй үзмэрийг дэлгэн тавих юм. Үзэсгэлэнгийн хүрээнд лекц уншиж, мастер-класс, кино үзлэгийг зохион байгуулж, угсаатны хөгжмийн концерт тоглоно. «Гималайн эрдэнэ» үзэсгэлэн 2003 онд анх удаа Петербургад ажилласан билээ. Оросын 45 хотын 75 мянга гаруй оршин суугч 10 жил ажиллаж байгаа явуулын үзэсгэлэнгийн үзмэрүүдийг сонирхон үзээд байна.