Энэ онд Тува Монгол, Хятад улсуудад мод нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна. Энэ зорилгоор орос-монголын хилийн «Хандгайт» боомтыг технологийн зохих тоног төхөөрөмжөөр тоноглоно гэж бүс нутгийн засгийн газраас мэдээллээ. Тува 11 сая гаруй га бүхий ой модны талбай болон 1 тэрбум шоо метр модны нөөцтэй. «Хандгайт» боомтыг дамжин нийлүүлэх нь мод бэлтгэлийн хэмжээг өргөжүүлж, ойн цогцолбор, мод боловсруулах аж үйлдвэрт оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх боломж олгох юм. «Тува «Хандгайт» боомтыг модон материалыг дамжин гаргах цэгийн цэст оруулах мэдүүлэг холбооны засгийн газарт явуулсан Ийм зөвшөөрөл өгөх нь эргэлзээгүй гэж Тувагийн засгийн газар үзэж байна. Иймээс боомтыг зохих техникээр тоноглож байна» гэж мэдээлжээ.