Японы Кэйо их сургуулийн дэргэдэх зохион бүтээх товчооны мэргэжилтэнүүд дэлхийн хамгийн хэмнэлттэй цахилгаан машиныг бүтээжээ. ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, шинэ автомашин нь ямарч цэнэггүйгээр 320 км хүртэл зам туулах чадвартай. Хоёр хүний суудалтай цахилгаан машин нь дөрвөн секундын хугацаанд 100 км хурдлах боломжтой. Мөнгөөр тооцох юм бол эл техник нь 20 цент зарцуулж байна. Цахилгаан машин одоогийн байдлаар тестийн шатандаа явж байгаа бөгөөд дутуу зүйлүүдийг нь гүйцээж угсарч байна.