Маш хүчтэй шинэ кибер дайралт нь Интернетийн түүхэнд анх удаагаа дэлхийн сүлжээг удаашрахад хүргэлээ гэж британий “Файненшл таймс” өнөөдөр өгүүлжээ. Шинжээчид олон улсын кибер дайралтуудад түгшиж байгаагаа дахин илэрхийлж байна. 3-р сарын 21,22-ний өдрүүдэд Женевт суурилдаг сүлжээнд спамтай тэмцдэг Spamhaus компаний эсрэг хүчтэй ДДоС-атакуудыг явуулжээ.

Кибер дайралтын Clоudflare компаний уламжилснаар, эдгээр дайралтуудын хүч секундэд 10-300 хүртэл гб/с байжээ. Энэ нь интернетийн түүхэнд хамгийн хүчтэй дайралт байсан бөгөөд өмнөх удаагийнхаас 6 дахин хүчтэй байсан аж. Clоudflare компаний үзэж байгаагаар, эдгээр дайралтууд нь Зүүн-Европын орнууд болон Орос улсын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн компьютерүүдээс хийгджээ.