БНАСАУ-ын эрх баригчид нь Сөүлтэй сүүлчийн холбооны шугамаа таслахаар шийдсэн тухай KCNA агентлаг уламжилжээ. “Дайн хэзээ л бол хэзээ эхлэж болох ийм нөхцөлд, Умард болон Өмнөд хоёрын цэргийн байгууллагуудын хооронд байсан  хэлхээ холбоог  шаардлагагүй” хэмээн үзсэн гэж KCNA агентлаг уламжилжээ. Агентлаг мэдээндээ БНАСАУ болон АНУ-ын хооронд ямарч яриа хэлцэлийн суваг үгүй гэж цохон тэмдэглэжээ.

Өмнө нь Пхеньян Өмнөд-Солонгосоос Улаан загалмайн зориулалттай холбооны шугамаа тасалсан. Саяхан Пхеньян Кэсоны хамтарсан аж үйлдвэрийн бүсэд ажиллахаар ирсэн Өмнөд Солонгосын иргэдийн тоог Сөүлд мэдээлж байсан  холбооны шугамаа тасалжээ.