АНУ-ын Агаарын цэргийн хүчний Б-2 сөнөөгч онгоцнууд (стелс) нь цэргийн сургуулилтын хүрээнд өнөөдөр Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээгүүр анх удаагаа бөмбөг хаяв. АНУ-ын нутаг дэвсгэрээс ниссэн “Стелс” онгоцнуудын гол зорилго нь Солонгосын хойгийн байнуудыг бөмбөгдөж,бааздаа буцаж ирэх.

АНУ-ын АЦХ -ний цөмийн зэвсэг тээх чадвартай хоёр бөмбөгдөгч онгоц  өнөөдөр америкийн Whiteman/Миссури муж/ цэргийн баазаас Өмнөд Солонгос руу нисчээ. Тэд АНУ- Өмнөд Солонгосын жил бүрийн хамтран явуулдаг Foal Eagle /”Залуу бүргэд” / сургуулилтанд оролцжээ.

Өмнө нь сургуулилитанд Гуамад байрладаг стратегийн Б-52 бөмбөгдөгч онгоцнууд оролцож байсан. Үүнтэй холбогдуулан умард солонгосын эрх баригчид Солонгосын хойг дээр стратегийн бөмбөгдөгч онгоцнууд дахин нисвэл хариу цохилт өгөх болно гэж хариуцлагатай мэдэгджээ.