Кипрын банкууд хоёр долоо хоног завсарласны дараа өнөөдөр ажлаа сэргээж байна. Нөгөөтэйгүүр, кипрын Сангийн яам өмнө явуулж байгаагүй хязгаарлалт хийх хоригуудыг нэвтрүүлээд байна. Энэ нь арлын тус улсаас мөнгө гаргахад бэрхшээлтэй болгох үүднээс хийгдэж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх эл арга хэмжээ нь 3-р сарын 28 -аас эхлэн хүчин төгөлдөр байх юм.

Өмнө нь энэ долоо хоногт кипрын хоёр том Bank of Cyprus болон Cyprus Popular Bank /Laiki/ банкууд нь АТМ-ээс 100 евро гаргах лимитийг тогтоосон. Ингэхдээ банкууд нь 3-р сарын 16-ны өдрөөс хаалттай байсан. Кипрын эрх баригчид мөнгөний эл дүнг 300 еврод хүргэхээр төлөвлөж байна гэж Ассошйетэд пресс агентлаг уламжилжээ. Үүнийг тэд жуулчдын тоо эрс буурахад нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа аж.

Кипрын томоохон санхүүгийн байгууллага - Bank of Cyprus банк нь Орос улсын иргэн олон үйлчлүүлэгчтэй бөгөөд шинэчлэгдсэний дараа тэдний тоо эрс буурч мэдэхээр байна, учир нь 100 мянган еврогоос дээш хадгаламжтай хүмүүсийн алдагдал 40 % хүртэл болж мэдэх юм. Эдгээр арга хэмжээнүүд нь Кипрт 5,8 тэрбум евро цуглуулах боломж олгож магадгүй юм. Энэ хэмжээний мөнгө нь тус улсад хямралаас аврагдахын тулд 10 тэрбум еврогийн тусламж авах боломж өгөх аж.