АНД-н бүс нутгийн байдал нь 2012 онд гарсан нутаг дэвсгэрийн маргаантай асуудлуудын улмаас хурцадмал болж байна гэж Японы ГХЯ-ны жил бүрийн “Дипломатын цэнхэр ном” илтгэлд оржээ. Азийн орнууд өөрсдийн цэргийн зардлаа нэмэгдүүлсээр байна. Япон улс нь үндэсний ашиг сонирхолоо хамгаалахын тулд АНУ тай цэргийн хэлхээ холбоог бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж уг баримт бичигт тэмдэглэжээ.

Японы ГХЯ-ны дүгнэснээр, тус улсын гадаад аюул заналхийлэл гол төлөв Хятад улсын санаархаж байгаа Зүүн-Хятадын тэнгисийн Сенкаку /Дяоюйдао/ арлуудыг тойрсон байдалтай холбоотой. Бээжинтэй нутаг дэвсэгрийн маргаантай гэх  баримтыг Токио хүлээн зөвшөөрдөггүй. Сенкаку арлууд нь японы нутаг дэвсгэрийн нэгэн хэсэг гэж баримт бичигт дурьджээ. Японы ГХЯ БНХАУ-ыг тайван байдалд харилцан яриа хэлцэл явуулж, сөргөлдөөн гаргахгуй байхыг уриалсан.

“Дипломатын цэнхэр номонд” Токио нь Япон тэнгисийн Такэсима арлуудыг Өмнөд Солонгос улс санаархаж байгаа тухай  ул суурьтай тайлбарлажээ. Японы ГХЯ Сөүлын хувьд арай зөөлөн өнгө аястай хэллэг хэрэглэсэн бөгөөд тухайлбал, “ирээдүй рүү чиглэсэн хоёр талын хэлхээ холбоог хөгжүүлэх“ шаардлагатай гэжээ.