“Орос улсын “Транснефть” компани БНХАУ руу хийх нефтийн нийлүүлтээ өмнө төлөвлөж байсан Казахстан улсыг өөрчилж, Монгол улсын нутгаар дамжуулан тээвэрлэхээр боллоо гэж өнөөдөр оросын “Ведомости” сонин тус компани төлөөлөгч Игорь Демины ярьсныг иш татан уламжилжээ. Долоо хоногийн өмнө Орос, Хятад улсууд нь Хятад улсад нийлүүлэх нефтийн хэмжээг нэмэгдүлэх тухай гэрээг байгуулсан.

Нийлүүлэлтийн нийт хэмжээ гурван чиглэлээр 31 сая тонноор нэмэгдэж магадгүй юм. Хятад улсад нийлүүлэх гол нефтийг  "Дорнод Сибирь-Номхон далай" хоолойгоор  дамжуулах болно. Өмнө нь Орос улсын эрчим хүчний сайд Новак хэлэхдээ, 2014 оноос “Роснефть “нь Хятад улсад  Казахстаны Атасу – Алашанькоу нефтийн хоолойгоор  дамжуулан 7 сая тонн нийлүүлэлт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгдэж байсан.

Демины батлан хэлж байгаагаар, Орос улс болон Хятад улсын хоорондын нефтийн нэмэлт нийлүүлэлтийн тухай гэрээнд транзит тээвэрлэлтийн схем байхгүй ажээ. Хэрвээ Орос улс казахстаны чиглэлийг сонговол,төсөвт экспортын татвараас орох 80 тэрбум рублиэс салж мэднэ гэж  хэлжээ.

Хятадын баруун хэсэгт нефтийг Монгол улсын төмөр замаар транзит тээвэр хийж болох юм гэж Демин мэдэгдэв. “Транснефть” энэ хувилбарыг судлах болно. 2007 он хүртэл Эрхүү мужийн Мегет станцаас нефтийг хоолойноос цистернд юүлэж байсан. Дацинд 7 сая тонноос 2 сая тонн  Забайкальск хилийн боомтоор, үлдсэн 5 сая т Монгол улсын нутгаар тээвэрлэжээ.

Infranews агентлагийн ерөнхий захирал Алексей Боровкин тэмдэглэхдээ, одоо Мегетээс Монгол руу чиглэлд ердөө 20 % ачаалалтай байна. Түүний үзэж байгаагаар, монголын талд хөнгөлөлт үзүүлэх нь ашигтай байх аж. Демин “Ведомости” сонинд өгсөн ярилцлагадаа, Хятад руу нефть нийлүүлэх чиглэлийг судлах асуудал дээр хугацаа заагаагүй байгаа аж. “Роснефтийн” төлөөлөгч монголын чиглэлд тайлбар өгсөнгүй.