Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн орнуудын бизнесийн хүрээнийхнийг хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа идэвхижүүлэхийг уриалав гэж “Оросын дуу хоолой”радиогийн сурвалжлагч уламжлав. “Москвагийн санаачилгаар ажил хэрэгч зөвлөл байгуулагдав. Бизнесийн хүрээнийхэн олон талт төслүүдийг гаргахын тулд боломжуудыг эрэлхийлэх дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой.

Орос улсын удирдлага Ажил хэрэгч зөвлөлийн ажилд идэвхитэй дэмжлэг үзүүлэх болон “ гэж өнөөдөр Дурбанд болсон БРИКС-ийн ДХУ-ын яриа хэлэлцээрийн үеэр Путин хэллээ. Тэрээр БРИКС-ийн түншүүд нь уул уурхайн салбаруудын олборлолтын болон боловсруулалт хамтын ажиллагааг эмхлэх асуудлаар Орос улсын гаргасан санал санаачилгуудыг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Путины ярьснаар, энд нисэх, радио электроникийн аж үйлдвэр, эрчим хүчний машин угсралт, төмөрлөгийн аж үйлдвэр, суурь машин угсрах, эрдэсийн нөөцийн үйлдвэрлэлт болон ашиглалтын тухай яригдаж байгаа аж.