Киприйн банкууд пүрэв гаригт буюу 3-р сарын 28-нд нээгдэнэ. Орон нутгийн Төв банк дансаас их хэмжээний мөнгө гаргахыг хориглох үүднээс “түр зуурын хязгаарлалтыг” тогтоох болно. Орос улс эдгээр хязгаарлалтууд нь зөвхөн асуудалтай банкуудад л хамааралтай гэж үзэж байна. Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газарт Кипрт олгосон 2,5 тэрбум еврогийн зээлийн нөхцөлийг зөөлрүүлэх тухай бодохыг даалгасан билээ. Гэхдээ Москва нь Кипрыг ЕХ-той бүх зүйлээр асуудлаа эцэслэн тохиролцсоны дараа байр сууриа тодорхойлох юм.

Кипр, ЕХ болон ОУВС-ийн хооронд болж байгаа эл яриа хэлэлцээрүүд нь удтал хүлээсэн Брюсселийн мэдээлэлээр дууссан юм. Энэ нь Евро бүлгэм нь 10 тэрбум евро олгохоор шийдсэн нь Киприйг мөнгөний уналтын заналхийллээс аварсан юм. Үүний хариуд Никоси нь Bank of Cyprus болон Cyprus Popular Bank хоёр томоохон банкаа гүнзгий шинэчлэх ёстой болоод байна.

Орос улсын Төв банкны тэргүүн асан Сергей Дубинин болж байгаа зүйлийг тайлбарлахдаа

«Тэргүүлэх банкууд нь дампуурсан. Багахан хадгаламжуудтай жижиг банкууд нь шинээр бий болно. Ингэхдээ ямар нэгэн нөхөн олговор бол амлалтгүй. Үүнд томоохон хадгаламжтай байсан бол нилээд алдагдалтай байх болно. Эдгээр банкууд нь энэ утгаараа байна л даа. Гэхдээ юуны өмнө өөрсдийн өмнөх олон улсын ач холбогдлоо хэзээ ч олж авч чадахгүй» гэлээ.

ЕХ болон ОУВС-тай хийсэн гэрээний гол утга нь Кипрын бүх банкуудын 100 мянган евро хүртэл хэмжээний хадгаламж халдашгүй хэвээр байх болно. Laiki банк нь өөрийн ийм төрлийн хадгаламжуудыг болон өөрийн “сайн“ активууд болоод Европын Төв банканд тавьсан 9 тэрбум еврогийн зээлээ Bank of Cyprus банкинд шилжүүлж байна.

Үүнээс үзэхэд Bank of Cyprus нь Европын ТБ -тай тооцоо хийж байгаа бөгөөд өөрийн хувьцаа эзэмшигчид, облигац зээмшигчид болоод 100 мянган еврогоос дээш хэмжээний хадгаламж эзэмшигчидтэй өөрийн “эрүүлжилтийг” явуулж байна.Урьдчилсан тооцоогоор, Laiki томоохон үйлчлүүлэгчид нь хөрөнгийнхөө 40 % алдах бол Bank of Cyprus банкны баян хадгаламж эзэмшигчид нь 30 хувь. Ерөнийлөгч Анастасиадис нь зөвшилцөөнд хүрсэн эл гэрээг “ өвчин эмгэгтэй, гэхдээ тухайн нөхцөл байдалдаа сайн нь” гэж нэрлэжээ.

Еврогийн бүлгэмийн тэргүүн Йерун Дейссельблум мэдэгдэлдээ, томоохон хувийн хөрөнгө оруулагчдын хүчээр банкуудаа аврах гэсэн киприйн эл явдал нь еврогийн бүсийн “ирээдүйн багц тусламжийн загвар болно” гэжээ. Мэдэгдэл нь тэр даруйдаа Европын хөрөнгийн биржүүд дээр үнэ ханшийн уналтанд хүргэсэн. Тэргүүлэх банкнуудын үнэт цаасны үнэ 2 % буурсан.

Олонхи шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, одоо болтол Еврогийн бүлгэмийн удирдлага үзэхдээ, киприйн тохиолдолыг өмнө нь гарч байгаагүй гэж батлан хэлж байна. Харин 100 мянган еврогоос дээш хадгаламж эзэмшигчид нь еврогийн бүсийн аль ч улс орнуудын банкуудад аюулгүй байхын аргагуй байна.

Европын санхүүгийн нэгдсэн зах зээл бутарч эхлээд байна. Үүний дүнд төдийлөн хүчирхэг бус улсуудад хөрөнгө татах улам хүндрэлтэй болж байна. Тэгэхээр тэнд банкны зээлтэй холбоотой дотоодын сөргөлдөөн ч гарч эхлээд байна.